2017.03.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Төрийн түшээдийн түмэндээ барих бэлэг” ес дэх жилийн дугаараа хүргэв

Жил бүрийн сар шинийн баяраар ТВ5 телевиз “Төрийн түшээдийн түмэндээ барих бэлэг” ая, дууны нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг.

Энэхүү нэвтрүүлэг  2008 онд анхны дугаараа хийж байсан бөгөөд өдгөө ес дэх жилийдээ хийгдэж байгаа аж.

Нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг уран бүтээлчид Төрийн түшээ хүн дуулдаг, уйлдаг, баясдаг, баярладаг энгийн хүн гэдгийг харуулах зорилго агуулдаг юм.

Үе үеийн олон төрийн түшээд энэхүү нэвтрүүлэгт оролцож байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, С.Бямбацогт, Ж.Батзандан, Д.Арвин, Г.Занданшатар, Д.Балдан-Очир, Х.Жекей, Л.Гантөмөр, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, Я.Содбаатар, Р.Гончигдорж, Д.Очирбат, Г.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Д.Батбаяр, Д.Тэрбишдагва зэрэг олон түшээд нэг болон түүнээс дээш удаа оролцож байжээ. 

Л.Гүндалай гишүүн "Монголоороо байгаарай" дуугаа анх энэ нэвтрүүлгээр дуулж байжээ.

 

Өнгөрсөн парламентын галтай цогтой түшээ бүсгүйчүүд болох Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нэр "Үнсье" дууг мэргэжлийн дуучдаас дутахааргүй дуулж шуугиулж байв.

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Нутгийн чулуу" дууг дуулж байжээ.

2009он *УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Мичид шүргэх Алтай минь"

УИХ-ын гишүүн, БСШУ сайд асан Л.Гантөмөр 2 ч удаа оролцож байжээ.                      2011 он - "Дөрвөн настай Халиун"

УИХ-ын гишүүнээр  8 дахь удаагаа сонгогдож буй Д.Лүндээжанцан "Ус мөрөн олон чиг"

2009 он - УИХ-ын гишүүн Р.Гончигдорж

2015 он -  УИХ-ын гишүүн Г.Уянга 

2015 он - УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Миний ардын сэтгэл цагаан"

2012 он - УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Алтанзул"

2014 он - УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Халуун элгэн нутаг"

2017 он - УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Миний ардын сэтгэл цагаан"

ШИНЭ МЭДЭЭ