УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
2017.01.24
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Бүү мушги! Монголын бизнес эрхлэгчдэд ашигтай хууль гаргахаар зорьж байна шүү дээ

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт төсөл боловсруулах болсон шалтгааныг тодорхой хэлсэн юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Дагалдах хуулиудад өөрчлөлт орж байгаа талаар манай яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тайлбар хийсэн. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн 43,1 дэх хэсгийн “тохиолдолд гомдлоо” гэснийг “гомдлоо Арбитрийн хэлэлцээртэй бол Арбитрын журмаар бусад тохиолдолд” гэж өөрчлөхөөр заасан.

2014, 2015 онд 40 мянган иргэний хэргийг шүүхээр шийдсэн байдаг. Тэгвэл Монголын Арбитраар энэ хугацаанд 40 маргаан шийдүүлсэн байна. Тийм учраас Иргэний тухай хуульд “хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр” гэж, “шүүхэд” гэснийг “шүүх Арбитрын хэлэлцээртэй бол Арбитрын журмаар” гэж, “шүүх” гэснийг “шүүх Арбитрын” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл заавал шүүхэд хандахгүйгээр эхлээд Арбитраар асуудлаа шийдэх бололцоог нээж өгье гэж байгаа юм.

Өнөөдөр яагаад Арбитрын хэрэг маргаан Монголд шийдэгдэхгүй, гадаадын Арбитрыг сонгоод байна вэ гэхээр Монгол Улсын Арбитрын хууль эрх зүйн орчин сул, манай улсын хууль олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй учраас Лондон, Сингапур, Хонгконгт асуудлаа шийдүүлж байна.

Хэрэв өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн, олон улсын шаардлага хангасан хуультай болсон тохиолдолд Монгол Улсдаа Арбитрын журмаар асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Монголын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад ашигтай хууль гаргахаар зорьж байна. 

ШИНЭ МЭДЭЭ