2017.01.12
Хүний эрх
С.Бямбацогт: Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулна
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчын илтгэлийн Хуульзүйн сайд С.Бямбацогт уншиж танилцууллаа.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Тус хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй учир мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан юм.
Шинэчилсэн найруулгад гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон хорихоос өөр төрлийн ялыг шинээр оруулж, баривчлах ялыг халсан, ялтай байдал, онц аюултай гэмт хэрэгтэн, давтан гэх зэргээр хууль зүйн үр дагавар үүсгэж гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгосон, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан гэх зэргээр дэвшилттэй зохицуулалт нэлээд туссан.
Гэвч хуулийг судлан үзэхэд практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсэх магадлалтай, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техник, утга найруулгын алдаатай заалт багагүй байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хуулийн толь - Зөрчлийн тухай хууль
2017.07.16
УИХ, Засгийн газар шийдвэрээсээ буцахгүй гэв
2017.07.06