Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг  өргөн мэдүүлэв
2016.12.27
Хууль, эрх зүй

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.12.26/ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг  өргөн мэдүүлэв. 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг өнөөгийн бодит шаардлага болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор уг хуулийн хэрэгжилтийн үр дагавар болон холбогдох судалгааг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэв.  
Хуулийн төсөл нь 6 бүлэг, 30 бүлэгтэй бөгөөд батлагдсанаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бодитой болгох, улсын бүртгэгчийн ажлын ачааллыг багасгах, ач холбогдолтой болно гэж үзсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ