Хүүхдүүд аав ээжийнхээ ажлын газартай танилцав
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт
2016.12.10
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хүүхдүүд аав ээжийнхээ ажлын газартай танилцав

ХЗДХЯ-ны албан хаагчдын хүүхдүүд өнөөдөр аав ээжийнхээ ажлын газартай танилцлаа.

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айлчлан ирж буйтай холбогдуулан ХЗДХЯ-ны ТЗУГ-аас “Аав ээжийн минь ажлын  газар” сэдэвт өдөрлөгийг ийнхүү зохион байгууллаа. ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат хүүхдүүдэд ХЗДХЯ-ыг танилцуулж, чөлөөт яриа өрнүүлэв.

Үүний дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт албан хаагчдын хүүхдүүдийг ажлын өрөөндөө урьж, харилцан яриа өрнүүлж, гарын бэлгээ өгсөн юм. Хүүхдүүд урлагийн авъяасаа үзүүлж, шинэ жилийн сэдэвт зураг, зохион бичлэг, эссэгээ хураалгаж, хамтдаа зураг татуулснаар энэ өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ