Эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг  өргөн мэдүүллээ
2016.12.27
Хууль, эрх зүй

Эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.12.26/  , Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн төслүүдийг  өргөн мэдүүлэв. 

Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед бүртгэлийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцлийг бүрдүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөл хэлбэрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон тэдгээртэй холбоотой бусад эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах замаар хууль тогтоомж хоорондын уялдаа холбоог хангах, мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эд хөрөнгө өмчлөх эрхийн баталгааг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаа өргөн мэдүүлсэн юм.

5 бүлэг, 37 зүйлтэй энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан 11 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцоллоо. 

ШИНЭ МЭДЭЭ