ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт
2016.12.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэг байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ” гэж ХСИС-ийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох үедээ мэдэгдэж байсан юм.

Энэ санал, санаачилга ажил хэрэг болж, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар ХСИС-ийн дэргэдэх 200 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Байгууллагын цэцэрлэг”-ийг хөгжүүлэх ажилд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудаас тэргүүлэн ХСИС санаачлан 200 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж, ашиглалтад оруулж байгаад баяртай байна” гэв.

Энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн зочдод урлагийн тоглолт үзүүлсэн юм. ХЗДХ-ийн сайд авъяаслаг бяцхан багачуудад гарын бэлгээ гардуулав. ”Уг цэцэрлэгт ХСИС-ийн багш, албан хаагч, ажилчдын 105, Баянзүрх дүүргийн  8  дугаар хороонд оршин суугчдын 95 хүүхэд хамрагдаж, шинээр 27 хүн ажлын байртай болж байна. ХСИС-ийн ажилчид төдийгүй хорооны иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой үр дүн бүхий  ажил болж байна. Нээлтийн үйл ажиллагааны дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ