2016.01.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Иргэдийн сэтгэл санаагаар тоглохоо боль
УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт манай намын гишүүд бүгд цагтаа хуралдаанд ирсэн байсан гэдгээ хэлээд Хүүхдийн мөнгөний асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
“ Хүүхдийн мөнгийг нэмэхийг дэмжиж байна. Иргэдийн сэтгэл санаагаар тоглохоо боль. Зургаан тэрбум төгрөгөөр судалгаа хийсэн мөртлөө яагаад 300 мянган хүүхдийг судалгаанд хамруулаагүй юм бэ. Хүүхдийн мөнгийг яагаад олгохгүй гэж үзсэн бэ? Төсвийн тодотгол хийснээр хүүхдийн мөнгийг олгох хууль эрх зүйн орчин бүрдэнэ.
Түүний асуултад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хариуллаа.