Мал, мах үнэтэй байх албагүй ч тогтвортой барих хэрэгтэй
2015.12.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Мал, мах үнэтэй байх албагүй ч тогтвортой барих хэрэгтэй

Орон нутагт мал махны үнэ буурснаас болж малчдын ахуй амьдрал улам доошилж байна. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгийн ханштай байсан эр хонь өнөөдөр сайн нь 80 мянга хүрэхтэй үгүйтэй болжээ. Үүнийг дагаад малын түүхийн эдийн ханш буусан байна. Энэ бол мал аж ахуйн салбар хумигдах шалтгаан болж байна гэж малчид үзэж байна.

Малчид: Малын үнэ, түүхий эдийн үнэ унаснаар доройтож байгаагүйгээр доройтож байна. Үнэтэй байх албагүй ч тогтвортой болгох талаар төрийн бодлого хэрэгтэй байна.

Монголын мал, махны үнэ яагаад ингэж унасан талаар УИХ-ын гишүүн сөрөг хүчний намын дарга С.Бямбацогт тайлбарлахдаа “төрөөс мал аж ахуйн талаар баримтлах гол бодлого болох Монгол мал хөтөлбөр зогссонтой холбож байлаа. Малаа эрүүлжүүлж, эцсийн бүтээгдэхүүнийг түүхий эд болгох, малчдын нийгмийн асуудлыг шийдэх гэж эхлүүлсэн энэ хөтөлбөр засаг солигдсон цагаас эхлэн зогссон нь өнөөгийн хүнд байдлын эхлэл” хэмээн тэрээр хэлж байлаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

ШИНЭ МЭДЭЭ