МАН-ын бүлэг үргэлжлүүлж хуралдана
МАН-ын бүлэг
2015.12.07
Улстөр

МАН-ын бүлэг үргэлжлүүлж хуралдана

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тухай хуулийн гурван хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулагдсан юм. Энэ талаар МАН-ын бүлэг үдээс өмнө хэлэлцсэн ч тохиролцоонд хүрэлгүй завсарласан байна. Тиймээс үдээс хойш үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.

Харин Ардчилсан намын бүлэг яг одоо мэдээлэл хийж байна. Харин МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн ч мөн л байр сууриа нэгтгээгүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ