2015.02.24
Орон нутгийн хөгжил

Гурван сая дахь иргэний нас чацуутандаа хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Гурван сая дахь иргэний нас чацуутандаа хүндэтгэл үзүүлсэн байна. Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг сумын А.Серикийн гэр бүлд төрсөн байна. 

Ховд аймгийн хувьд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Чинбат, аймгийн Статистикийн хэлтэсийн дарга Д.Даваасамбуу, аймгийн ЭМГ-ын дарга Д.Цээпил нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж 3 сая дахь иргэнтэй нас чацуутанг албан ёсоор танилцууллаа.

1 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн хэмжээнд 9 эх төрсөн ба БОЭТ-д 6 эх, Булган суманд 1, Дарви суманд 2 эх мэндэлжээ.

3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхэд Ховд сумын Баянбулаг багийн малчин өрх А.Серик /эцэг/, Х.Телеу/эх/ нарын гэр бүлд гурав дахь хүүхэд болон мэндэлсэн 3100 гр С.Алтынбах хүү тодорлоо.Энэхүү төрөлт 3 сая дахь иргэнийг төрсний дараагаар 2 цаг 06 минутын дараа төржээ.

Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат, Баянбулаг багийн Засаг дарга Ж.Серикбол Хөдөлмөрийн баатар Д.Харай, ахмад настан Ш.Хамит нар баяр хүргэн хүүд С.Алтынбах хэмээн нэр өгсөн байна.

Нас чацуутны ээжийн сэтгэгдлээс хуваалцахад “Ямар нэг хүндрэлгүй төрсөн, одоогоор биеийн байдал сайн байна. Миний хүүг эх барьж авсан БОЭТ-ийн эх баригч эмч нарт баярласанаа илэрхийлье” гэв.

ШИНЭ МЭДЭЭ