С.Бямбацогт төрсөн өдрөөрөө эх хүүхдийг баярлуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.09.17
Орон нутгийн хөгжил

С.Бямбацогт төрсөн өдрөөрөө эх хүүхдийг баярлуулна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өөрийн сонгогдсон тойрог Ховд аймгийн Цэцэг, Зэрэг, Дарви, Алтай, Булган, Эрдэнэбүрэн, Буянт, Мөст зэрэг арваад суманд ажиллаад иржээ.

Тойрогтоо томилолтоор ажиллаж байх хугацаанд нь түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд энэ өдөр тэрээр аймгийнхаа төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж эхчүүд, нялхсыг эргэж, гарын бэлэг гардуулсан аж.

Шинэ хүнээ өлгийдөн авсан ээжүүд болон эмнэлгийн ажилчид түүнд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдан 2011 онд ашиглалтад орсон 50 ортой уг төрөх эмнэлэгт түүнийг очих үед 20 гаруй нярай, 40 гаруй ээж хэвтэн эмчлүүлж байжээ.

Дашрамд дурдахад, хүүхдийн парк бариулах санаачилга гаргаж ажил хэрэг болгосон, бяцхан хүүхдүүдийн “Босоо заяатай монгол” бөхийн барилдаан, “Пентатоник” хүүхдийн урлагийн наадам, “Ихрүүдийн баяр” зэрэг олон арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дэмжлэг  үзүүлж ирснийг нь үнэлж С.Бямбацогт гишүүнийг Ховд аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс 2011 онд “Хүүхдэд ээлтэй хүн”-ээр шалгаруулж байжээ.

ШИНЭ МЭДЭЭ