УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.09.15
Орон нутгийн хөгжил
Төрсөн өдрөө нутгийнхантайгаа тэмдэглэнэ
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өөрийн сонгогдсон тойрог болох Ховд аймгийн Цэцэг, Зэрэг, Дарви, Алтай, Булган, Эрдэнэбүрэн зэрэг арваад суманд ажиллаж байгаа юм.
Түүнийг тойрогтоо ажиллах үеэр төрсөн өдөр нь тохиож байгаа аж. Тэрбээр төрсөн өдөртөө төдийлөн ач холбогдол өгч тэмдэглээд байдаггүй гэнэ. Харин төрсөн өдрөөрөө Ховд аймгийн төрөх эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ эх, хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулах юм байна.
Улс төрийн сонирхолтой үйл явц нийслэлд өрнөж, Ерөнхий сайд Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ хэмээн мэдэгдэл хийгээд байгаа. Энэ бүхэн сөрөг хүчний бүлгийн даргад тийм ч чухал биш бололтой.
Тэгэхээр С.Бямбацогт дарга төрсөн өдрөө нутгийнхантайгаа тэмдэглэхээр болж байгаа аж.
ШИНЭ МЭДЭЭ
Хуулийн толь - Зөрчлийн тухай хууль
2017.07.16
УИХ, Засгийн газар шийдвэрээсээ буцахгүй гэв
2017.07.06