С.Бямбацогтод оюутнууд талтай болжээ
2009.12.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Бямбацогтод оюутнууд талтай болжээ

С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, А.Тлейхан, Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ нар есдүгээр сард оюутны дотуур байрны үйл ажиллагаатай танилцах үеэрээ орон нутгаас суралцагчдын ахуй байдлыг хараад толгой сэгсэрсэн гэнэ.

Нийт 150 мянга гаруй оюутны 120 мянга нь Улаанбаатарт суралцдаг бол 65.000 нь хөдөөгийнх аж. Тэднээс ердөө 16 мянга нь л дотуур байранд амьдарч, бусад нь орон сууцны хонгил, айлын хашаа байшин хөлсөлж, толгой хорогддог байна. Дээрх гишүүд оюутны дотуур байр барихад зориулж 2010 оны төсөвт нэг тэрбум төгрөг суулгахаар хүчин чармайлт гаргаж дэмжлэг авчээ. Энэ мөнгөөр 500 оюутны байр барих боломжтой гэсэн. Оюутны байртай болохыг олон жил мөрөөдсөн залуучууд нэр бүхий гишүүдтэй пүрэв гаригт уулзаж талархал илэрхийлжээ. Ялангуяа "тэрбумын санаачилга" гаргасан С.Бямбацогтод оюутнууд ихэд талтай байгаа гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ