С.Бямбацогтыг Д.Дэмбэрэл дэмжсэн ч
2009.01.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Бямбацогтыг Д.Дэмбэрэл дэмжсэн ч

Нефтийн онцгой албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэхийг УИХ дэмжсэн ч Засгийн газар цөөнгүй гишүүний эсэргүүцэлтэй тулав.

"Татвар нэмснээр бензиний үнэ буудаггүй л байхгүй юу" гэж байр сууриа хамгийн хатуу илэрхийлсэн гишүүн бол С.Бямбацогт. Тэрбээр Монголын шатахууны зах зээлд хэдхэн аж ахуйн нэгж монополь тогтоосон байсан. Одоо тэд үгсэн хуйвалдаад зах зээлээ хувааж авдаг "олигаполь" болж хувирсан гэхэд нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл түүнийг дэмжив. Тэрбээр Ерөнхий сайд С.Баярт хандаж, цөөн хэдэн компани үгсэн хуйвалдаж, зах зээлд ноёрхлоо тогтоосон гэдгийг судалж үзээрэй хэмээн зөвлөв.

Нефтийн онцгой болон Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмснээр шатахууны үнэ буурна гэж Засгийн газар тооцоолж байгаа бол УИХ-аас шийдвэр гарахтай зэрэгцээд нефть импорлогч компаниуд төрийн шийдвэрийн эсрэг захиалгат нийтлэлүүд цацаад эхэлжээ. Тэд хэрхэн ашиг олдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт баримт түшиж ярьсан.


ШИНЭ МЭДЭЭ