УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2014.01.14
Улстөр

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах асуудал хойшиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Харин энэ үед МАН-ын бүлгийн зүгээс “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд ажлын тав хоногийн завсарлага авлаа.

 Ийнхүү завсарлага авах болсон шалтгааныг энэ хугацаанд УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үзэл баримтлал, зарчмын зөрүүтэй асуудалд нэгдсэн нэг бодлоготой болох, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх асуудлыг тодорхойлох хэрэгтэй гэж тайлбарлалаа.

ШИНЭ МЭДЭЭ