УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.10.25
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Засгийн газрын чадахгүй байгаа ажлыг УИХ хийх ёстой

УИХ-ын чуулганы /2013.10.24/-ний нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төсвийн тодотголын ажлын хэсэг 2013 оны төсвийн төлөвлөгөөний хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасагдсан 100 гаруй объектыг 2014-2015 он руу шилжүүлэх болсон. Ингэхдээ авлигажсан төсвөө цэгцлэх, янзлах асуудлаа яаж шийдэх гэж байна вэ? Ерөнхий сайд төсвийн тодотгол оруулж ирэхдээ авлигажсан төсөв байна. Төсөвт өртөг нь маш их нэмэгддэг.

Үүнийг би илчилж, илрүүллээ гэж ярьсан. Харамсалтай нь яаж засаж, залруулж авлигагүй, шударга болгох асуудлыг яриагүй. Тиймд хөрөнгө оруулалтын объектийн төсөвт өртгүүд яагаад нэмэгддэг. Мөн яагаад ялгаатай нэмэгдээд байдаг юм бол. Зарим нь 10 гаруй дахин нэмэгдсэн байхад, зарим нь хэвээрээ, зарим нь 30,40 хувиар нэмэгддэг.

Үүнийг яаж өөрчлөх ёстой вэ гэдэг асуултуудад хариулт өгч, Ерөнхий сайд, Засгийн газрын чадахгүй байгаа ажлыг УИХ хийх ёстой. УИХ-ын бүтцэд төсвийн шинжилгээний алба байгуулагдсан. УИХ-ын харьяа үндэсний аудитын газар бий. Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ажиллах ёстой.

Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ажиллах ёстой.

Тиймд төрийн эрх барих дээд байгууллага маань 2014 оны төсөв хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээс өмнө энэ асуудлаа шийдэж, цаашид яаж явах гарцыг гаргамаар байна. Энэ дээр Төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсэг яаж ажиллах гэж байна. 2014 оны төсөвт, төсөвт өртөг нь 400 орчим тэрбум төгрөгийн үнэтэй 150-иад объект байхад дахин 340 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Авлигажсан төсөв гээд байгаа мөртлөө түүнийг засахгүй нэмэгдүүлж оруулж ирэх гэж буй Ерөнхий сайдын асуудлыг бид яаж ярих ёстой вэ. Нэг мКв барилгын үнэ зарим газар 700,800 мянга, заримд нь тав, зургаан сая байдаг. Ижилхэн хүчин чадалтай, ижилхэн объектууд яагаад ийм ялгаатай байгаа. Хэн ялгаатай болгоод байгаа юм гэсэн асуултад.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

Ц.Даваасүрэн: Гишүүд аймаг бүртээ байгаа он дамжин хэрэгжиж, төсөв нь жилээс жилд нэмэгдээд байгаа хөрөнгө оруулалтынхаа судалгааг Ж.Эрдэнэбат гишүүнд гаргаж өгөх хэрэгтэй.

2012 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар хэлэлцэж батлахад УИХ-ын даргаас чиглэл өгч ажлын хэсэг байгуулагдсан. Зураг төсвийн үнэ нь өсч, он дамжин хэрэгжиж буй объектуудын жагсаалтыг гаргаж, судалгаа дүгнэлт оруулж ирэх. Зарлагын хяналын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат гишүүн ахалж байгаа.

Гишүүд бүрийг тойрогтоо ажиллахдаа судалгаа гаргаж ирүүл гэсэн ч энэ ажилд хоёр гурван гишүүн л ажил хэрэгч хандаж байгаа гэсэн. Гэтэл цаанаа аймаг бүрт ийм объектууд бий. Гишүүд энэ асуудалд анхаарч аймаг бүртээ байгаа он дамжин хэрэгжиж, төсөв нь жилээс жилд нэмэгдээд байгаа хөрөнгө оруулалтынхаа судалгааг Ж.Эрдэнэбат гишүүнд гаргаж өгөөч.

Мөн гүйцэтгэгч компаниудын захиалгаар тодорхой объектуудыг зураг төсвийн компаниуд өндөр болгодог. Тэгээд тэр ажлыг авдаг зүйл хийгдэж байж болзошгүй гэсэн агуулгаар ажлын хэсэг гараад тодорхой хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүд дээр дүгнэлт гаргаж оруулж ирнэ гэв.

С.Баярцогт: 2014 оны ажлын хэсэг зураг, газаргүй объектуудыг бүгдийг нь хасна гэсэн ерөнхий зарчим дээр ажиллана

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Төсөв батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай  тогтоолын хоёрдугаар заалтаар 2014 оны төсөвт суусан 184 объектыг бид хувилан гаргаж өгөөд, Аудитын ерөнхий газар, Засгийн газарт долоо хоногийн хугацаатай төсөв арга хэмжээний он дамжиж удсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн байдалд бүгдэд нь тайлбар хийж ирүүлэх.

Мөн 2013 оноос 2014-2015 он руу шилжиж буй 104 объектэд мөн ийм дүгнэлт гаргаж ирүүл гэсэн. Өөрөөр хэлбэл 2014 оноос хойш хөрөнгө оруулалтад тавигдаж буй бүх объектууд экспертийн дүн шинжилгээ хийлгэсэн байна. 2014 оны ажлын хэсэг зураг, газаргүй объектуудыг бүгдийг нь хасна гэсэн ерөнхий зарчим дээр ажиллана гэсэн юм.  

ШИНЭ МЭДЭЭ