МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

А.Ариунзаяа: МАН-ын бага хурал Ерөнхий сайдыг огцруулах асуудал яриагүй

УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, үг хэллээ.

Ерөнхий сайдад итгэж байгаа. Оюун-Эрдэнэ гэдэг хүндээ ч биш Ерөнхий сайд түүний ахалж байгаа баг ЗГ-ын мөрийн хөтөлбөр цаашдын бодлогод нь итгэж байгаа учраас энэ бодлого маань хэрэгжээсэй. Хамтарсан Засгийн газар тууштай тогтвортой байгаасай гэдэг дээр үндэслэж би итгэлээ үзүүлнэ ээ гэж илэрхийлж байна. Ерөнхий сайд Оюун-Эрдэнээс ганцхан зүйл асууя. Та яагаад ингэж их удав? Хүмүүсийн дунд ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь зөвхөн цүнхний асуудал болоод ийм итгэл үзүүлэх асуудал ороод ирэв үү? Мэдэж байгаа хүмүүс бол мэдэж байгаа. Мэдэхгүй гэнэн хүмүүст бол цүнхнээс болж орлогоо нотолж чадахгүй байгаа учраас огцрох гээд байгаа ч юм шиг. Сонин нийгмийн уур амьсгалыг өдөөсөн бүлэг хүмүүс байгаад байна. Гадаад, дотоод хүний, өөрийн олон бүлэг эрх мэдэл, эрх ашиг, баялгийн зодоон булаацалдаан болж энэ асуудлыг дэвэргэж гаргаж ирж байна уу гэж харж байгаа. Энэ бол зохион байгуулалттай технологи дээр суурилсан асуудал явж байгаа. Гэнэт тэр залуу найз охиндоо гэрлэх санал тавьж байгаа. Энэ асуудал өөрөө технологи дээр суурилсан. Асуудлыг хэн гаргаж ирж байгаа юм түүнийг хэрхэн яаж цааш нь давлагаалж гаргаж ирж байгаа юм нийгмийн хэрхэн яаж нөлөөлөл бий болгож байгаа юм гэдэг нь бол өөрөө цаанаа технологи гэж би үзэж байгаа. Та ч гэсэн сая хэллээ. Зүгээр нэг цүнхний асуудал биш ээ цаана нь бол тодорхой асуудал бодлого байгаа гэж. Бид нар иймэрхүү төрлийн бас жагсаал цуглаанууд зөвхөн Монголд ч биш гадаад улс орнуудад ч гэсэн болдог. Нэлээд өргөн хүрээнд болдог. Монголд ч анхных нь биш. Ковидын үед ч гэсэн бид нар 2, 3 ийм томоохон тэмцэл гэдэг юм уу ийм томоохон, ийм жагсаалуудыг даван туулсан. Ард нь дандаа л технологи байдаг. Яагаад энэ цаг үе дээр яагаад яг энэ асуудал гарч ирэв гэдэг нь анхаарах ёстой асуудал мөн. Ардчилсан нам үнэхээрийн хамтарсан засаг байх ёстой гэдэг дээр бол би ч гэсэн анхнаасаа л мөрийн хөтөлбөр дээр ч хамт суусан хамтрах нь зүйтэй ч гэж ярьж байсан. Гагцхүү магадгүй сайд яамыг толгойлж байгаа бол харьяа газруудаа ч гэсэн боловсон хүчнээ байршуулдаг. Ийм нэг бичигдээгүй хууль гэдэг ч юм уу ийм явдал явсан. Энэ нь өөрөө эргээд төрийн албаны тухай хуулийг ч нэлээдгүй зөрчсөн. Аймаг сум орон нутагт маш их халаа сэлгээ явсан. Ингэснээрээ нэг албан тушаалын ард бас л хүний амьдрал явж байгаа учраас манай намын гишүүд ч тэр мэдээж үүн дээр бухимдсан. Их хурлын гишүүдээрээ дамжуулаад бүлэг дээр ч энэ байр сууриа илэрхийлсэн. Тэгээд энэнээсээ улбаалж манай нам дээр Бага хурлын гишүүдийн хувьд ч гэсэн ер нь бол энэ боловсон хүчний бодлого алдагдаж байна маш олон хүн хэлмэгдэж байна гэдэг асуудлыг дэвшүүлсэн учраас Бага хурлын шийдвэр гарснаараа гарсан Бага хурлын шийдвэр гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр магадгүй өнөөдөр АН-ын 8 сайд өөрсдөө өргөдлөө өгсөн байна гэж өнөөдөр мэдээнээс бас гарсан. Тэгэхээр яг одоо бол Ерөнхий сайдын огцрох огцруулах асуудлыг болманай намын Бага хурал огт яриагүй байгаа шүү. Ковид, Орос, Украйны дайн, Трампын худалдааны тарифын бодлого ар араасаа дараалаад маш хүнд нөхцөл байдлыг геополитикийн нөхцөл байдлыг гаргасан. Ийм ч учраас нийгэмд бухимдал өндөр байгаа. Үүнийг далимдуулаад технологи дээр суурилсан яг энэ дотоод эрх мэдлийн тулаан явж байна. Тэгэхээр үнэхээрийн цүнхний асуудал байв уу гэдгийг тодорхой хэлж асуудлыг тодорхой ярихгүй бол болохгүй байна. 

 Түүний асуултад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ