МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭ КОМАНДЛАН АЛХСАН ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
2025.05.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭ КОМАНДЛАН АЛХСАН ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО

Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчдыг цэргийн одон медалиар шагнахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар ахлах офицерын хурандаа цол олголоо.

МОНГОЛ ЦЭРГИЙН ЦОГ ЖАВХАА, СҮР ХҮЧ БАДАРТУГАЙ

ШИНЭ МЭДЭЭ