МАЛЧДЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
2025.05.12

МАЛЧДЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА

2020 оноос хойш л Алтайн болон Хангайн чонын тоо толгой хэт өсөж хүн мал руу дайрах эрсдэл эрс нэмэгдсэн тул чөлөөтэй агнадаг болох зохицуулалтыг хийх ёстой талаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт холбогдох яаманд удаа дараа хандаж ирсэн бадаг.

Тухайлбал тэрбээр, малчид өөрийн амь нас, эрдэнэт мал сүргээ хамгаалсныхаа төлөө хариуцлага хүлээж, шийтгэгдсээр байгаа. Жилийн хугацаанд 100 тэмээгээ Чононд идүүлчихлээ гэсэн мессэжүүд ч ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Амьтны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн Б.Амгаланбаатарт талархаж байна.

Бодит амьдралд нийцсэн, нүдээ олсон хууль тогтоомж ийм л чухал. Цаашид БОУАӨЯ энэ мэт хийдэлтэй хууль, тогтоомжуудаа эргэж харна гэдэгт найдаж байна хэмээн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ