Гашуунсухайт-Ганцмод боомтын хил ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫГ ДАГААД НҮҮРСНИЙ ГАРЦАА 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж соёрхон баталлаа.
Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, Улсын Их Хурлын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспортын гарцаа 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Ирэх 4 дүгээр сард бүтээн байгуулалтын тендер зарлагдаж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
ШИНЭ МЭДЭЭ

