Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Нийт 1797 мэдээ байна.
-
24/10/17
Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг ХНХ-ын са...
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмц... -
23/10/17
Цалингийн асуудлаар нэмэлт хэлэлцээ эхлүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсч цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь зөв хэмээн үзэж буй юм. Тэрбээр үүний тулд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээтэй холбоотой асуудлыг шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцүүллээ. З... -
23/10/17
С.Чинзориг: ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчилгүй...
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа. -Таны сайдын ажил өнөөдрөөс эхэлж байна. Өмнө нь энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд бодлогын ямар шинэчлэл хийхээр зорьж байна вэ? -Өмнөх Засгийн газрын үед хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагааны хөтөлбөрт орсон зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд багагүй ажил хийсэн гэж бодож байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн чухал шийдв... -
20/10/17
Шинэ сайдууд халаа сэлгээ хийх үү?
Шинэ засгийн газар бүрдлээ. Томилогдсон сайдууд салбартаа ямар шинэчлэл, ямар бодлого барьж ажиллах тухай тодруулга ярилцлага авлаа. БХЯ-ны сайд Н.Энхболд: Батлан хамгаалах яам бол онцгой тусгай нарийн мэргэжил мэдлэг шаардсан салбар одоогоор ингэнэ тэгнэ гэсэн зүйл баримжаа алга, хуулийн дагуу, ном журмаар хамтран ажиллана. Хуулийн хүрээнд ажиллаж чадах хүмүүстэйгээ л ажиллана. СЯ-ны сайд Ч.Хүрэлбаатар: Сангийн яа... -
20/10/17
Шинэ сайд нар тамгаа гардаж авлаа
Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо. Сайд нар өнөөдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН; Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээд хү... -
20/10/17
У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдлээ
УИХ хоёр өдөр үдэш болтол хуралдсаны эцэст өчигдөр Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн баталлаа. Томилогдсон сайдууд эхнээсээ сайдын ажил, тамгаа авч байна. Энэ Засгийн газрын нэг онцлог нь Ерөнхий сайдаас бусад нь бүгд 15 сайд УИХ-аас бүрдэж байгаа юм. УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох үед өрнөсөн хэлэлцүүлгийг ЭНД дарж үзэх боломжтой Монгол улсын ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН УИХ-ын гишүүн Ө.Энхт... -
13/10/17
Талууд зөвшилцөлд хүрээгүй тул хөдөлмөрийн арбитрт...
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтын биелэлтийг шаардан МҮЭ-ийн холбооноос Засгийн газартай хамтын маргаан үүсгээд байгаа билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн хамтын маргаан зуучлагч томилуулах хүсэлтийг МҮЭ-ийн холбооноос гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн захирамжаар энэ сарын 5-... -
18/08/17
Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч х...
Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн өнөөдөр тохиож байна. 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх үндэс суурийг тавьсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчид... -
16/08/17
ОУҮЭХ-ны Ази Номхон Далайн байгууллагын Ерөнхий зө...
Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ) ны Ази Номхон Далайн байгууллагын Ерөнхий зөвлөлийн 15 дугаар хуралдаан энэ сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа болж байна. ОУҮЭХ нь дэлхийн 157 орны 300 гаруй үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын 180 сая гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн хөдөлмөрчдийн төлөөллийн хамгийн том байгууллага бөгөөд түүний Ази Номхон далайн байгууллага нь 34 о... -
19/05/17
Ирэх сард гурван тал нэмэлт хэлэлцээ хийхээр тогтл...
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал Төрийн ордны Б танхимд өнөөдөр боллоо. Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ тус хурлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн явцын талаар ярилцсан байна. Хэлэлцээрийн биелэлт таван сарын байдлаар 60 гаруй хувьтай байгаа аж. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсад төр, хууль гэж байдаг бол хуул... -
16/05/17
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний х...
МҮЭ-ийн холбооноос энэ сарын 1-ний өдөр зохион байгуулсан “Эрх ашгаа хамгаалъя” сэдэвт цуглаанаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын дагуу ХНХ-ийн сайд Н.Номтойбаяртай уулзах үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог энэ сарын 24-ны өдрийн дотор хуралдуулах шийвэрт хүрсэн. Энэ дагуу МҮЭ-ийн холбоо Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий гурван талт шуурхай ажлын... -
15/05/17
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдэвт үн...
Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлэг хийлээ “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан болон яамны газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын ахмадын холбоо, Э... -
15/05/17
Асаргааны тэтгэмжийг амьжиргааны доод түвшинтэй уя...
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх, боловсрол эзэмших, амьдрах таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. 2016 оны 2 дугаар сарын 5-нд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байг... -
11/05/17
Польшид амьдарч байгаа монгол иргэдээ нийгмийн даа...
Өчигдөр /2017 оны 05 сарын 10/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо. Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даа... -
03/05/17
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний х...
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хүсэлтээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, гишүүн ҮЭ-ийн холбооны зарим дарга нарын төлөөлөл байлцан уулзалт хийлээ. Уулзалтаар МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан жагсаалын үеэр Засгийн газарт тавьсан шаардлагын талаар санал солилцлоо. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ: МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлм... -
20/04/17
Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэн...
Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаан боллоо. Хуралдааны үеэр төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирд... -
13/04/17
Бүх яаманд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг ханга...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БХБЯ, ЗТХЯ-ны Төрийн нарийн би... -
11/04/17
МАН-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа
21 аймгаар тойрон ард иргэдтэй хийж байгаа энэхүү уулзалтыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ахлан ажлын хэсэгт нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа болон ХНХЯ-ны Дэд сайд С.Мөнгөнчимэг, БОАЖЯ-ны Дэд сайд Ц.Батбаяр, БСШУСЯ-ны Дэд сайд Ё.Отгонбаяр, УУХҮЯ-ны Дэд сайд Д.Загджав, ЭМЯ-ны Дэд сайд Л.Бямбасүрэн, БХБЯ-ны Дэд сайд Ш.Лхамсүрэн, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр... -
05/04/17
НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөг...
“Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч, ноён Р.Глассерийн Монгол Улсад хийх айлчлал давхцаж байгаа нь онцлог болж байна. Ноён Роберт Глассер Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын А... -
03/04/17
Цахилгаан хэрэгсэлтэй эсэх нь маш бага жин дарна
3 дугаар сарын 31-нээс эхэлсэн эхэлсэн Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа энэ сарын 10-нд дуусна. Улсын хэмжээнд 600 мянган айл өрхөөр орж, мэдээллийн санг шинэчлэхээр 7900 орчим ажилтан, албан хаагч ажиллаж байна. Уг судалгааг Азийн хөгжлийн банкны 4,5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хийж байгаа юм. Айл өрхийн аж байдал, амьжиргаа 3 жилийн дотор тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байдаг учраас ийнхүү 3 жил тутамд нэг...
Нийт 90 хуудас/1797 мэдээ