Монголын авто замчдын холбоо
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Т.Бямбаа

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч

2025 2026 2027 2028 2029
Нийт 316 мэдээ байна.
  • 04/11/15

    Зарим автозамын төсөлд гэрээ байгуулан хэрэгжүүлэх...

    БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”, “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто зам”-ын барилгын ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон, хуваарилагдсан зээлийн хөрөнгөд багтаан гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн сайд М.Зоригтод зөвшөөрлөө. Дээрх хоё...
  • 30/10/15

    Авто замын эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ой өнөөдөр тохиож буй. Замчид энэ өдрийг өөрсдийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Зам,тээврийн яам, Монголын авто замчдын холбоо, Нийслэлийн авто замын газар болон авто замын компанийнхан, ахмад залуу замчдын төлөөлөл өнөөдөр Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ.   Уг арга хэмжээнд Зам, тээврийн сайд М.Зоригт, дэд сайд Х.Ержан,...
  • 29/10/15

    Авто замын эхлэлийн цэгт хүндэтгэл үзүүлнэ

    Авто замын эхлэлийн цэгт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 30-нд 10:00 цагт болно. Хөтөлбөр: 10:00 цагаас Авто замын эхлэлийн цэгт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болно. 12:00 цагаас Зам, тээврийн яаманд шагнал гардуулах ёслол 14:00 цагаас “Түмэн төв”-д Авто замчдын бильяардын аварга шалгаруулах тэмцээнтэй Авто замчид та бүхнийг урьж байна.  Монгол Улсын Авто замын сүлжээний эхлэли...
  • 29/10/15

    Мэндчилгээ

    Монгол Улсад авто замын  салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойг тохиолдуулан авто замын салбарыг  хөгжүүлэх ариун үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан шаргуу хөдөлмөр, бүтээлч үйлсээ зориулан ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, нийт замчид  Та бүхэнд  Монголын авто замчдын холбооны  нэрийн өмнөөс болон хувиасаа ч...
  • 27/10/15

    Япон хэл сурч байгаа инженерүүд эхний шалгалтаа өг...

    2015 оны 10-р сарын 01-нээс эхлэн Япон хэл сурч сурч байгаа авто зам, гүүрийн инженерүүд маань япон мэргэжилтэнгүүдэд эхний ярилцлагын шалгалтаа өгцгөөлөө. Ярилцлагын үеэр зарим инженерүүдийг “Богино хугацаанд сайн сурсан байна. Мөн Японоор зураг шиг сайхан бичдэг болжээ” хэмээн мэргэжилтэн багш нараараа магтууллаа. Цаашдын хичээл сурлаганд нь амжилт хүсье. ...
  • 27/10/15

    30 жилийн дараа Улиастай –Гачууртын чиглэлийн авто...

    Баянзүрх дүүргийн Улиастай –Гачууртын чиглэлийн 11.0 км авто замын нээлт өчигдөр болжээ. Энэ зам 1985 онд ашиглалтад орсон бөгөөд өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд зорчих хэсгийн өргөнийг 8 м,  нийт далангийн өргөнийг 12 м болгож, хоёр эгнээтэй болгосон байна. Мөн автобусны буудал 27 цэгт шинээр хийж,  8 цэгт ус зайлуулах төмөр бетон хоолойг засварлаж,  шинээр нэг төмөр бетон хоолойг хийж, замын трас...
  • 23/10/15

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

    Авто замын тухай хууль нь 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсанаас хойш бусад хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор нийт 8 удаа /хамгийн сүүлд 2014 онд/ нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн өөрчлөлт орж тус хуулийг одоо байгаагаар дагаж мөрдөхөд дутагдалтай, хуулийн зохицуулалт хуучирсан, хуулиар зохицуулах харилцаанд өөрчлөлт орохоор байгаа тул  хөгжлий...
  • 15/10/15

    Авто замын инженерүүд Япон хэл шамдан сурч байна

    Авто зам, гүүрийн инженер, техникчдийг Япон улсад 11-р сараас 4-р сарын хооронд буюу 6-н сарын хугацаатайгаар дадлагажигчаар илгээхээр бэлтгэл ажил болох Япон хэлний анхан шатны  40 хоногийн сургалт 2015 оны 10-р сарын 01-нээс эхэлсэн. Тус сургалтанд хамрагдсан нийт инженерүүд япон хэлийг шамдан суралцаж байна. Одоогийн байдлаар суралцагчид Япон катакана үсгээр  бичиж, уншиж, өөрийгөө танилцуулах хэмжээнд ярьж сураа...
  • 14/10/15

    Бартаатай газарт зам барих өртөг өндөр байх ёстой

    Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд Монголын автозамчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбааг урилаа. -Та Монголын авто замчдын холбооны ерөн­хий­лөг­чийн албыг хашиж байна. Энэ сал­барт ажил­лажбайгаа компа­ниудад тулгамдаж байгаа асуудал, автозамчдын эрх ашгийг хамгаалах тал дээр түлхүү...
  • 09/10/15

    Төрийн ачааг үүрэлцэхэд түүртэх юм байхгүй

    МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаатай ярилцлаа. -Яамны зарим ажлыг холбоондоо авч байгаа нь ямар учиртай юм бэ. Танайх төрийн бус байгууллага биз дээ. Өмнө нь ийм тохиолдол яамдуудад гарч байсан юм болов уу?  -Өчигдөр Зам, тээврийн сайдтай уулзахад яамны зүгээс хийгээд байх шаардлагагүй хэд хэдэн ажил байна. Танай холбоогоор хийлгэж болох юм биш үү гэсэн санал тавьсан. Манай холбооны гол ажил бол гишүүн байгууллагуудынхаа болон...
  • 09/10/15

    Газрын том импорлогчдын холбоо, Авто замчдын холбо...

    Зам, тээврийн сайд М.Зоригт газрын тос импортлогч компанийн удирдлагуудтай уулзлаа. Энэ жил барьж буй зам барилгын ажлыг ондоо багтаан дуусгахын тулд компаниудад бензин шатахууны хэрэгцээ их байгаа юм. Хэдий тийм ч компаниуд шатахуун авах мөнгөгүй, зарим нь нефть импортлогч компаниудад өртэй, дахин шатахуун авах аргагүйд хүрээд байна. Нөхцөл байдлыг судалж үзсэний дагуу Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо, Газрын т...
  • 05/10/15

    Хүндэтгэл үзүүллээ

    Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан авто замын салбарын хөдөлмөрийн баатар, гавьяатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Зам, тээврийн сайд М.Зоригт ахмадууддаа баярын мэнд хүргээд ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ...
  • 05/10/15

    Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    2015 оны 10-р сарын 2-ны өдөр Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Заксон-Анхалт муж улсын инженерийн танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа. Монгол улсын авто замын салбарт Герман улсын техник, технологийн солилцоог гүнзгийрүүлэх, тус салбарын боловсон хүчинг шинээр бэлтгэх, авто замын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх, Герман  улсад урт, богино хугацааны сургалт, ...
  • 05/10/15

    Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилт...

    2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Холбооны бүгд найрамдах Герман улсын сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Багц-2 буюу Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилттай авто замын нээлт боллоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын China Railway First Group болон "Очирням" Х...
  • 02/10/15

    Замчдын дундах дугуйн уралдаанд урьж байна

    Холбооны бүгд найрамдах Герман улсын сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн багц-2 буюу Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилттай авто замын нээлтэнд зориулсан дугуйн уралдаанд замчид та бүхнийг урьж байна. Дугуйн уралдаан 2015 оны 10 сарын 3-ны өдрийн 11.00 цагт Төв айм...
  • 02/10/15

    Авто замын тухай хуульд саналаа өгнө үү

    Та бүхэн Авто замын тухай хуулийн төсөлд  саналаа өгнө үү. Саналыг 2015 оны 10-р сарын 5-ны өдөр хүртэл цахим /info@mra.mn/ хаягаар эсвэл холбооны байранд /Чингэлтэй дүүрэг 1-р хороо Экспресс төвийн 501 тоот/ биеэр авчирч өгөх боломжтой. Та хуулийн төсөлд өгсөн санал дээрээ нэр байгууллагаа тодорхой бичиж ирүүлэхийг хүсье.
  • 02/10/15

    “Авто замын барилга” болон “Барилгын инженер” мэрг...

    ШУТИС-ийн харьяа Барилга, архитектурын сургууль жил бүрийн 11-р сараас эхлэн зохион байгуулдаг “Авто замын барилга” болон “Барилгын инженер” мэргэжлийн Эчнээ ангийн сургалтанд хамрагдах сонирхолтой инженер техникийн ажилтан, ажилчдыг бүртгэж байна. Бүртгэлийн хугацаа: 2015 оны 9-р сарын 14-ээс 10-р сарын 20 хүртэл Бүртгүүлэх газар: ШУТИС. Барилга, Архитектурын сургуулийн 2-р байр 309 тоот Бүрдүүлэх бичи...
  • 02/10/15

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрх зүйн боловсрол сэд...

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрх зүйн боловсрол сэдэвт семинарыг жижиг аж ахуйн нэгж байгууллагуудад 2015 оны 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд үнэ төлбөргүй зохион байгуулах тул та бүхнийг сургалтанд оролцохыг урьж байна. Сургалт Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг. 99100945, 99836882 СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР               ...
  • 02/10/15

    Хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зу...

    Өнөөдөр 2015 оны 9 дүгээр сарын 24-нд Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Япон улсын Дэнпа Гакүэн цогцолбор сургуулийн ерөнхийлөгч Огава Акихарү нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн хамтын ажиллагааны гэрээнд тусгагдах хөнгөлөлтийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны гэрээнд Япон улстай багш, ажилчин, албан хаагчдын солилцоо, ажилчин илгээх, хамтын судалгаа шинжилгээ хий...
  • 02/10/15

    Замын төслийн эрсдлийн удирдлага семинарт бүртгэж ...

    Замын хөрөнгө оруулалтын төсөлд оролцогч талуудад санхүүжилт хийхэд тухайн төсөлд санхүү-эдийн засгийн үнэлгээ хийх, эрсдэлийг тооцох, дүн шинжилгээний үр дүнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор дэд бүтцийн талаар төрөөс баримталж буй стратеги, бодлогын талаар мэдээлэл авах, төрийн зохицуулалт хэрэгжүүлтэд банкны салбарын зүгээс ...
Нийт 16 хуудас/316 мэдээ