Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журамд 2018 оны 5 сарын 29-нд Сангийн сайдын 125 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орлоо. Журамд шалгуула
2018-06-04
09:47
> Эдийн засаг, Худалдаа
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журамд 2018 оны 5 сарын 29-нд Сангийн сайдын 125 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орлоо. Журамд шалгуулагчдаас гаргаж байгаа зөрчил, авах арга хэмжээг тодорхой болгож өгсөн байна.
Нягтлан бодогчид харъяалалгүй аймагт шалгалт өгч болох бөгөөд шалгалт өгсөн 6 сарын хугацаанд шалгалт тус бүрийг өөр аймагт өгөхийг хориглоно. Шалгуулагчид шалгалтын явцад хууран мэхлэхийг оролдсон, шалгалтын материал хуулах, зураг авах, мессэж илгээх зэргээр бусдад дамжуулсан тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгож, дахин шалгалт өгөх эрхийг 1 жилээр хязгаарлахаар тусгажээ.
...
Эх сурвалж: Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллерийг хүлээн авч уулзлаа.
Уул
2018-06-04
09:43
> Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллерийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Аляскын Үндэсний гвард хамтын ажиллагааны зөвлөлдөх санамж бичигт 2005 онд гарын үсэг зурснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлсэн гэдгийг онцлон дурдсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирсэн.
Уг сургалт, дадлага сургууль 2016 онд Улаанбаатар хот, Орхон аймагт “Засгийн газар, орон нутгийн удирдпага, зохион байгу ...
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 6 ДУГААР САРЫН 04-НӨӨС 08-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН 
2018-06-04
09:33
> Улстөр
> Ирц, хэлэлцэх асуудал
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 6 ДУГААР САРЫН 04-НӨӨС 08-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
6 дугаар сарын 04-ний Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
6 дугаар сарын 04-ний Даваа гарагт:
Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэл ...
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн санаачлагаар
2018-06-03
10:29
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн санаачлагаар хоёр дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа “ЭЭЖ БОЛ ЕРТӨНЦ” хүндэтгэлийн арга хэмжээ Монголын Хүүхдийн Ордонд боллоо.
Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид болон Засаг даргын орлогч болон хороодын Засаг дарга нар болон одонгоор энгэрээ мялаасан эхчүүдийн ар гэр, үр хүүхдүүд оролцлоо.
“Ээж бол ертөнц-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогч нарт хандаж ИТХ-ын дар ...
Эх сурвалж: Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танил
2018-06-03
09:39
> Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Ховд аймгийн Онцгой байдлын газар нь Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор баруун бүсийн төв болон Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын Онцгой байдлын газруудыг хамруулан бүсийн хэмжээнд 530 гаруй алба хаагч, 480 гаруй техник хэрэгсэлтэйгээр гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Он гарсаар баруун бүсийн хэмжээнд нийт 144 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолджээ.
Онцгой байдлын газрын дарга, дэд хуранд ...
Эх сурвалж: МҮОНТВ, ОБЕГ-ын ХМА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон ме
2018-06-01
20:18
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож "Алдарт эх"-ийн одонгоор шагнагдсан ээжүүдэд одонг нь гардуулан өглөө.
Уламжлал болгон зохи ...
Эх сурвалж: МН25 ТВ, UBS ТВ, TМ, VTV ТВ, Eagle ТВ, News.mn, Vip76.mn, Olloo.mn, medee.mn, Zindaa.mn, Chuhal.mn, MNB.MN, Zaluu.com, Today.mn, Сitycouncil.mn, Zarig.mn, zuv.mn, breakingnews.mn, Bataar.mn, ugluu.mn
НИТХ-аас санаачлан Нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 12:00-15:00 цагийн хооронд Соёлын төв өр
2018-06-01
20:12
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
НИТХ-аас санаачлан Нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 12:00-15:00 цагийн хооронд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг нээж НИТХ-ын дарга С.Амарсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. ...
Эх сурвалж: News.mn, Vip76.mn, Olloo.mn, Сайт: Bataar.mn, Zaluu.com, Сitycouncil.mn, ulsturch.mn, Bataar.mn, Tusgaar.mn, undesten.mn
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Нярай судлалын тасаг, дутуу нярай эрчимт эмчил
2018-06-01
18:26
> Эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Нярай судлалын тасаг, дутуу нярай эрчимт эмчилгээний хэсгээр орж, ихэр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцлаа. Тэрээр дутуу тээлт судлалын тасгаар орж 3 ихэр, 2 ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ ихэр төрсөн хүүхдэд төрөөс үзүүлж буй тэтгэмж, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.
ЭХЭМҮТ-ийн дутуу төрөлтийн тасагт 50 гаруй хүүхэд байна. Үүнээс 2 ихэр 2, 3 ихэр хүүхэд нэг байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгааг тасгийн эмч нар танилцуулсан. Жил бүр уламжлал болж тогтсон ёсоор салбарын сайд эх хүүхдүүдийг эргэж га ...
Эх сурвалж: МН25 ТВ, UBS ТВ, TV5, SBN ТВ, Яамны хэвлэл мэдээллийн алба
2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон&nbs
2018-06-01
18:14
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Хүүхдийн эрх
2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ. Одоогоор дэлхийн 80 орон нэгдээд буй энэ өдрийг манай улс 3 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд “Дэлхийн сүүний өдөр”-ийг “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд “Эх орны сүү, эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Сүхбаатарын талбайд болсон уг арга хэмжээг нээж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар үг хэлж, ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба, Рояаль, Inet.mn, Star TV
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжи
2018-06-01
18:09
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Хүүхдийн эрх
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцаж хамтдаа цагийг өнгөрөөв. Хүүхэд, багш нарт амьдралын хэрэгцээний цахилгаан хэрэгслүүд болон гарын бэлэг өгөв.
Хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах зорилгоор нэгэн гэр бүлийн санаачлага, хөрөнгө оруулалтаар “Эрдэм төв ” байгуулагджээ. Бүтэн болон хагас өнчин, хүчирхийлэлд өртсөн, хайхрах хүнгүй болсон 30 хүүхдийг асран хамгаалснаар 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй хүүхдийг ас ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартын үндэсний зөвлөлхуралдаж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхд
2018-06-01
18:02
> Хүний эрх
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартын үндэсний зөвлөлхуралдаж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг баталлаа.
Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний 19 дүгээр тогтоол, Шадар сайд Ө.Энхтүвшиний 2018 оны хоёрдугаар сарын 8-ны 09 дүгээр тушаалыг үндэслэн тухайн үед мөрдөж байсан MNS 6264:2011 стандартыг тооцоо судалгаанд тулгуурлан шинэчлэн сайжруулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдсэн байна. Тухайлбал, хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн асуудал, гэмтэл, бэртлийн судалгаа, шинэчлэхээр зорьж буй стандартын шинжлэх ухаан техникийн төвш ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
2018-06-01
16:11
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Эмэгтэйчүүдийн эрх
...
Зохион бичлэгийн уралдаан
Тойргийнхоо ЕБС-ийн бага ангийн дунд зарласан “МИНИЙ ГЭР БҮЛ” зохион бичлэгийн уралдаанд:
“Өрхийн т
2018-06-01
16:03
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Хүүхдийн эрх
Зохион бичлэгийн уралдаан
Тойргийнхоо ЕБС-ийн бага ангийн дунд зарласан “МИНИЙ ГЭР БҮЛ” зохион бичлэгийн уралдаанд:
“Өрхийн тэргүүн аав” сэдэвт бичлэгээр 135-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Нандинцэцэг ТЭРГҮҮН БАЙР",
"Аав ээжээ хайрла" сэдэвт бичлэгээр 135-р сургуулийн 3а ангийн сурагч М.Түвшинбаяр "ДЭД БАЙР",
“Хэрсүү хүүхэд” зохион бичлэгээр "Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн 1а ангийн сурагч Х.Индра ТУСГАЙ БАЙР,
Эрхийн бичиг
"Миний гэр бүл” зохион бичлэгээр 59-р сургуулийн 5б ангийн сурагч Э.Төгөлдөр 1-Р БАЙР,
“Миний гэр орон” зохион бичлэгээр 135-р сургуулийн 5а ангийн сурагч О.Алтансүх 2-Р БАЙР,
& ...
Алаг дэлхий миний нүдээр зургийн уралдаан
Тойргийнхоо цэцэрлэгүүдийн дунд зарласан “АЛАГ ДЭЛХИЙ МИНИЙ НҮДЭЭР” гар зургийн уралдаанд:  
2018-06-01
16:02
> Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Алаг дэлхий миний нүдээр зургийн уралдаан
Тойргийнхоо цэцэрлэгүүдийн дунд зарласан “АЛАГ ДЭЛХИЙ МИНИЙ НҮДЭЭР” гар зургийн уралдаанд:
“Энэ бол миний дэлхий” сэдэвт зургаар 250-р цэцэрлэгийн Ө.Энхрийлэн ТЭРГҮҮН БАЙР",
219-р цэцэрлэгийн У.Гүчүтүрүү "ДЭД БАЙР",
“Ой модоо хамгаалах нь” сэдэвт зургаар 165-р цэцэрлэгийн Б.Чингүүн ТУСГАЙ БАЙР,
"Хүүхдүүд бид байгалиа хайрлана” сэдэвт зургаар 165-р цэцэрлэгийн Б.Одонцацрал 1-Р БАЙР,
“Хүн ба байгаль” сэдэвт зургаар 223-р цэцэрлэгийн Э.Маралгоо 2-Р БАЙР,
“Зун цаг” сэдэвт зургаар 49-р цэцэрлэгийн Б.Мөнх-Ундрал 3-Р БАЙР
Энэ бол миний дэлхий
Алаг дэ ...