Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэх орон сууцны асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үү
2018-07-26
08:41
> Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэх орон сууцны асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдхүүнийг батлах тухай, Нийслэлийн ойгоос 2018 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.
"Ойн тухай хууль"-ийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт орших ойн сангаас түймэр, хортон шавьж, өвчинд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон модыг цэвэрлэх, ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах зорилгоор жил бүр тодорхой хэмжээний унанги мод, гишүү мөчрийг цэвэрлэдэг байна. Тиймээс ойн төлөв байдлыг сайжруулах, ойн байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилгоор 2018 онд нийсл ...
Эх сурвалж: Gogo.mn, Olloo.mn, НИТХ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасаг, Dorgio.mn, Zaluu.com, iPost.mn, Today.mn, Paparatsi.mn, fact.mn, Bolod.mn, Tusgaar.mn, Montsame.mn, zuv.mn
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн явцын талаар НАЗХГ-аас мэдээлэл хи
2018-07-26
08:40
> Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн явцын талаар НАЗХГ-аас мэдээлэл хийв.
Одоогийн байдлаар 5370 мкуб бетон цутгалт, 2993 тн арматурын ажил, 2325 м гүн өрөмдлөгийн ажил хийж нийт ажлын 11,9 хувийг гүйцэтгэсэн байна. Гүүрэн гарцыг төлөвлөгөөний дагуу 2019 оны 9-р сарын 30-нд хүлээлгэж өгөх ёстой. Ерөнхий гүйцэтгэгчээс гадна туслан гүйцэтгэгч дотоодын 17 компани, гадаад 2 компани ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын талбай болон үйлдвэр дээр Монгол ажилчид 158, хятад ажилчин 83, ажиллаж байна. Харин тоног төхөөрөмжийн хувьд өөрийн 22 нэр төрлийн машин механизм, 11 нэр төрлийн тоног төхөөрөмж, туслан гүйцэт ...
Эх сурвалж: Gogo.mn, Olloo.mn, НИТХ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасаг, Chuhal.mn, Paparatsi.mn, iPost.mn, Today.mn, ulsturch.mn, Tusgaar.mn, zuv.mn, Bataar.mn
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажиллаж байна. Энэ жил Архангай аймгийн 95 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуул
2018-07-25
14:55
> Орон нутгийн хөгжил
> Архангай аймаг
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажиллаж байна. Энэ жил Архангай аймгийн 95 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус аймагт урлаг соёлын арга хэмжээ идэвхтэй зохион байгуулагдаж байгаа аж.
Тойргоос сонгогдсон гишүүний хувиар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг энэ сарын 17-ны өдөр Архангай аймгийн Шагайн харваан салбар холбоотой хамтран "Тайхарын тойром 2018" шагайн харваан тэмцээнийг зохион байгуулсан байна.
Түүнэчлэг "Оюунлаг Архангайнхан" хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнг санаачилжээ.
"Оюунлаг Архангайнхан" эрдэм-шашин, соёл урлагийн арга хэмжээний нэг болох "Торгоны зам ба Нүүдэлчид" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжэ ...
Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 21-нд эхэллээ. Чуулга уулзалтад УИХ-ын г
2018-07-25
11:49
> Улстөр
> Ардчилсан нам
Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 21-нд эхэллээ. Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” зэрэг намын дэргэдэх байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн Архангай, Төв, Дархан-Уул, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий нийт 1000 гаруй хүн оролцож байгаа юм.
Чу ...
Эх сурвалж: Demparty.mn, TV5
Энэ сарын 10 ны өдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын зоорины хэсэгт үерийн ус орсны улмаас бункерийн шаланд байршуулсан туяа эмчилгээний аппаратны суури
2018-07-25
11:38
> Эрүүл мэнд
Энэ сарын 10 ны өдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын зоорины хэсэгт үерийн ус орсны улмаас бункерийн шаланд байршуулсан туяа эмчилгээний аппаратны суурин хэсэг усанд автсан. Харин үндсэн тоног төхөөрөмжүүд нь хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа. Аппаратуудыг хайрцагнаас гаргах ажлыг Австрийн “Вамед Инженеринг” компани хариуцаж байгаа талаар эмнэлгийн удирдлагууд танилцууллаа. Үүсээд буй нөхцөл байдалтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Шугаман хурдасгуурт туяа эмчилгээний 2 аппарат болон бусад тоног төхөөрөмжийг МУ-ы ...
Эх сурвалж: TV5, Яамны хэвлэл мэдээллийн алба, Eagle ТВ
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Зас
2018-07-25
10:38
> Орон нутгийн хөгжил
> Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүрэгт 1995 оноос эхлэн Япон улсын буцалтгүй тусламж Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 23 төсөл, арга хэмжээ 1 сая 672.4 мянган ам.доллараар хэрэгжсэн байна.
Эдгээрийн дийлэнх нь боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт байдаг. Энэ жил дүүргийн 10 хороонд байрлах 17 дугаар цэцэрлэгт 173.051 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр засвар хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар засварын ажил 60 орчим хувьтай байна. Наймдугаар сарын 15 гэхэд цэцэрлэгийн засвар дуусч, хичээлийн шинэ жил гэхэд х ...
Эх сурвалж: Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон яамны удирдлагын баг өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тэй уулзлаа. Уулзалтаар жи
2018-07-25
10:31
> Эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон яамны удирдлагын баг өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тэй уулзлаа. Уулзалтаар жил бүрийн 7 дугаар сард тохиодог Дэлхийн Хепатитын өдрийг Монголд тэмдэглэх болсонтой холбогдуулан зохион байгуулах асуудлыг ярилцлаа.
Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ таны энэ удаагийн айлчлалын нэгэн чухал хэсэг болох Дэлхийн Хепатитын өдрийн албан ёсны арга хэмжээнд энэ сарын 27-ны өдөр та бид хамтран тэмдэглэнэ. Энэ жилийн Дэлхийн Хепатитын өдрийн албан ёсны арга хэмжээг Монгол Улсад онцлон зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газраас вируст хепатитын халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ болох “Элэг бүтэн Монгол” үндэс ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба, TV5
Наадмын өмнөхөн УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр га
2018-07-24
22:33
> Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Наадмын өмнөхөн УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн юм. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ахлагчаар Д.Сумъяабазар ажиллаж байна. Ажлын хэсэг байнга хуралдаж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн тулгамдсан асуудлыг зохицуулан ажиллаж байгаа аж. Д.Сумъяабазар сайд Засгийн газар, УИХ-д үе шаттайгаар ажлаа танилцуулах учиртай тул ийнхүү зуны ид амралтыг үл хайхран ажиллаж байна. Ажлын хэсэгт Сангийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд нар багтан ажил ...
Гүрж Улсын Тбилиси хотноо 2018 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга” уулзалт б
2018-07-24
22:30
> Гадаад харилцаа
Гүрж Улсын Тбилиси хотноо 2018 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга” уулзалт болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн удирдах зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцлоо.
Чуулга уулзалтыг нээж Олон Улсын НЗТ-ийн гүйцэтгэх захирал ноён Санжай Прадхан үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ Монгол Улсын сайн туршлагыг онцолж “100 орон иргэдийн оролцоог дэмжиж байна. Тиймээс, иргэдийн дуу хоолой, иргэдийн оролцоо нь төрийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулж төр, иргэдэд харилцан ашигтай сайн туршлагуудыг бие биенээсээ суралцах, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлж урам хайрлах нь чуха ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
МҮЭХ-ноос цалин хөлс нэмэгдүүлэх асуудалтай холбоотой ээлжит мэдээллийг өгжээ. Тодруулбал ОУВС энэ сарын сүүлээр Монгол Улсад ирж цалин хөлс нэмэгдүүү
2018-07-24
22:19
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
МҮЭХ-ноос цалин хөлс нэмэгдүүлэх асуудалтай холбоотой ээлжит мэдээллийг өгжээ. Тодруулбал ОУВС энэ сарын сүүлээр Монгол Улсад ирж цалин хөлс нэмэгдүүүлэх асуудлаар гэрээ хэлэлцээр хийнэ гэсэн мэдээлэл байна. Үүний дагуу ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гэрээний дагуух үүргээ биелүүлж, хамтарч ажиллах хүсэлтийг МҮЭХ-ноос өгсөн байна.
...
Эх сурвалж: TV9, SBN ТВ, NTV
Одоогоос 5 орчим жилийн өмнө Байгалийн түүхийн музей үүдээ барьсан. Гэтэл музейн шинэ барилгын асуудал шийдэгдэж чадалгүй өдийг хүрж, музейн үзмэрүүд
2018-07-24
22:15
> Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Одоогоос 5 орчим жилийн өмнө Байгалийн түүхийн музей үүдээ барьсан. Гэтэл музейн шинэ барилгын асуудал шийдэгдэж чадалгүй өдийг хүрж, музейн үзмэрүүд сан хөмрөгтөө хадгалагдан хуучирсан хэвээр байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Хөрөнгө мөнгөний асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Хот газар шийдвэрлэгдэж болно. Ингэхдээ хотынхоо үндсэн ерөнхий төлөвлөгөөтэйгөө уялдуулах шаардлагатай.
...
Эх сурвалж: Star TV, МН25 ТВ
Энэ сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт 12:35-16:40 хооронд орсон усархаг борооны улмаас орон гэргүй болсон хоёр өрхөд аймгийн Засаг даргын нөөц сангаа
2018-07-24
16:48
> Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
Энэ сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт 12:35-16:40 хооронд орсон усархаг борооны улмаас орон гэргүй болсон хоёр өрхөд аймгийн Засаг даргын нөөц сангаас гэр олголоо.
Гэрийг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нар гардуулан өгсөн юм.
Үерийн улмаас орох орон байргүй болсон зарим иргэдэд гэр олгох ажил аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийгдэж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
...
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээли
2018-07-24
14:48
> Зам, Тээвэр
> Авто зам
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Уг хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар Дархан чиглэлийн автозам дагуу судалгаа хийхэд эвдрэл, гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт, уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс хамгийн их осол аваар гардаг есөн хар цэг гэж тэмдэглэгджээ. Тиймээс тус есөн хэсгийн замыг өргөтгөх, нэмэлт эгнээ барих, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг ажлыг хийх юм байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улс дахь Азийн хөгж ...
Эх сурвалж: МҮОНТВ, Ikon.mn
УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-УИХ-аас Таван толгойг хөдөлгөх шийдвэр гаргасан. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хүртэлх хувийн хувьцаа
2018-07-24
14:26
> Улстөр
УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-УИХ-аас Таван толгойг хөдөлгөх шийдвэр гаргасан. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хүртэлх хувийн хувьцааг дотоод гадаадын зах зээлд гаргах асуудалд та ямар бодолтой байна вэ?
-"Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцааг дотоод, гадаадын зах зээлд худалдах, бэлтгэлийг хангах тухай тогтоол гэж ойлгох хэрэгтэй. Манай зарим хүмүүсийн яриад байгаа шиг “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг тавиад туучхаж байгаа юм биш. Дотоод, гадаадын зах зээл дээр 30 хүртэлх хувийн хувьцаа гаргаж болох талаар тооцоо, судалгаа хийж, энэ ондоо багтааж УИХ-д танилцуулах үүрэг Засгийн газарт өгөгдсөн. Ашигтай бол хувьцаа гаргана. Ашиггүй гэж үзвэл өөр санх ...
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Ул
2018-07-23
16:52
> Улстөр
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллалаа.
Тус ...
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба