Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн (2018.01.11-ний өдөр) хуралдаанаар Газрын улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай, Бага
2019-01-11
15:39
> Эдийн засаг, Худалдаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн (2018.01.11-ний өдөр) хуралдаанаар Газрын улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай, НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг олгохыг Тэргүүлэгчдээр дэмжүүлэх саналтай холбогдуулан танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Ц ...
Эх сурвалж: News.mn, shuud.mn, Mass.mn, Zindaa.mn, НИТХ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасаг, MNB.MN, Ikon.mn, Zaluu.com, Gereg.mn, Zarig.mn, zuv.mn, Newspress.mn, Bataar.mn, Tusgaar.mn, ANews.mn, МҮОНТВ, МН25 ТВ, TV5, TV9, VTV ТВ, С1, TМ
Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, УИХ-ын ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслүү
2019-01-11
15:34
> Улстөр
Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, УИХ-ын ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслүүдийг дэмжих эсэхээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа.
Уг бичигт АН-ын бүлгээс Ж.Батзандан, Л.Болд нараас бусад гишүүн гарын үсэг зурсан. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр дэмжиж гарын үсгээ зурсан билээ.
Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг өөрөө тарахыг дэмжиж гарын үсгээ зурлаа.
Тэрбээр энэ үеэр “Сүүлийн үед улс төр гарцгүй байдал руу орж байна. Төр засагтаа итгэх ард түмний итгэл алдарлаа. Тиймээс улстөрчид ард түмний шүүлтүүрээр дахин орвол яасан юм бэ. Нэг хэсэг нь шударгын туйл нөгөө хэсэг нь ...
УИХ-ын чуулганы хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Д
2019-01-11
15:14
> Прокурорын дүгнэлт
УИХ-ын чуулганы хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын бус ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн юм.
Уг асуудлыг УИХ өнгөрсөн шөнөөс эхэлж хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлэг 6 цагийн завсарлага аваад байсан юм. Одоо УИХ-ын гишүүд Улсын Ерөнхий прокурор болон нэр бүхий 4 гишүүнээс асуулт асууж, хариулт авч байна. Хэлэлцүүлгийг Та ЭНДдар авна уу? ...
УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон боловч, ирц бүрдээгүйн улмаас 15:00 цаг хүртэл хойшилсон. Үүний дараа УИХ-ын О.Баасанхүү мэдээл
2019-01-11
12:43
> Улстөр
УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон боловч, ирц бүрдээгүйн улмаас 15:00 цаг хүртэл хойшилсон. Үүний дараа УИХ-ын О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "УИХ-д гүрийдэг хүмүүс их байна. Албан тушаал авах гэж гүрийдэг, албан тушаалаас буухгүй гэж гүрийдэг, АТГ-т очихгүй гэж гүрийдэг юм байна. Шийдэх ёстой олон асуудал байна. Энэ асуудлуудаа шийдье гэхээр хуралдаа суудаггүй. Харамсалтай байна.
Ард түмнээсээ уучлалт гуйя. Хэн нь их хулгай хийдэг вэ, хэн нь шударга биш вэ гэдэг талаар л яриа өрнөх бололтой. МАН-ынхан энэ арчаагүй байдалдаа ард түмнээс уучлалт гуйх ёстой" гэлээ.
Харин Ардчилсан намаас гаргасан самбарт гарын үсгээ зурах уу гэсэн сэтгүүлчдийн асуултад О. ...
Өнгөрсөн шөнө УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Түтгэлзүүлэх
2019-01-11
11:49
> Прокурорын дүгнэлт
Өнгөрсөн шөнө УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Түтгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирсэн юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
"Гишүүд, Хууль зүйн сайд шударга бусын хонгил бий болсон тухай ярих боллоо. Энэ хэллэгийн 2014 онд Н.Алтанхуяг дарга гаргаж ирсэн. Ц.Нямдорж сайд над руу битгий ингэж бухимд. Н.Энхбаярыг байх үед Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар тойрон бүчдэг байсан. Тэгээд Н.Энхбаярын оймсоо гозойлгоод явсны дараа бүгд зугтаж, М.Энхболд гэдэг хүний тойрч авсан. Одоо бүгдээрээ татаж буулгаад , дараагийнхаа даргыг тойроод л явж ба ...
УИХ-ын нэгдсэн чуулган урд шөнө 02 цаг 12 минутаас хуралдаж эхэлж, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу хуралдлаа.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асууд
2019-01-11
11:34
> Улстөр
УИХ-ын нэгдсэн чуулган урд шөнө 02 цаг 12 минутаас хуралдаж эхэлж, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу хуралдлаа.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг дарааллаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү саналаа хэлэв.
Тэрээр: "Бид 2 сар чуулганд орж ирээгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцье гэсэн саналтай байна. Шөнийн 02:00, 03:00 цаг хүртэл 48 цагийн дотор шийдэх ёстой. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцье. Нойргүй ажиллана даа. Тулгамдаад байгаа 2 асуудлаа хурдан шийдье. Ерөнхий прокурорыг ирсэн дээр нь асуумаар зүйл их байна. Хэрэг алга болсон, замхарсан зүйл ярьж байна. Энэ бол онц гэмт хэрэг. Үндэсний аюулгүй байдалд хууль ...
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Батсуурийн Бямбадоржийг томиллоо. Б.Бямбадорж нь салбар
2019-01-11
11:15
> Эрүүл мэнд
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Батсуурийн Бямбадоржийг томиллоо. Б.Бямбадорж нь салбарт олон жил ажилласан, хүний их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн юм.
Өнөөдөр үдээс хойш Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, газар хэлтсийн дарга нарын хамт шинээр томилогдсон төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржыг хүлээн авч уулзан цаашдын ажилд амжилт хүслээ.
БОЛОВСРОЛ:
1970 онд Өвөрхангай аймаг Хужирт суманд төрсөн.
1988 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн сургууль төгссөн.
1995 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төг ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба
Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаар УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа
2019-01-11
10:57
> Улстөр
> Ардчилсан нам
Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаар УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр оны өмнө АН бүлэг болон АН-аас гарах өргөдлөө өгсөн ч түүний өргөдлийг одоог хүртэл УИХ-ын даргад өгөхгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: "УИХ-ын даргад хаягласан албан бичиг байгаа. Түүнийг танилцуулж өгөхийг хүсч байна. 12 сарын 03-нд УИХ дахь АН бүлгээс гарах өргөдлөө бүлгийн даргад өгсөн. Бүлгийн дарга намайг АН-ын гишүүн байгаа учраас энэ өргөдлийг дамжуулахгүй гэсэн хууль зөрчсөн тайлбар өгч байна. Тэр дагуу 12 сарын 04-ндл АН-ын даргад өргөдөл гаргаж, АН-аас хасагдах болсноо мэдэгдсэн. УИХ-ын ажлын албаар авахгүй ...
Өчигдөр /2019.01.10/ Төрийн байгуулалтын байнгын хороо шөнө дөл хүртэл хуралдаж, Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны
2019-01-11
10:38
> Прокурорын дүгнэлт
Өчигдөр /2019.01.10/ Төрийн байгуулалтын байнгын хороо шөнө дөл хүртэл хуралдаж, Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцсэн юм. Дээрх дөрвөн гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан байж болох нөхцөл байдал үүсэн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг гаргасан.
Асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд, Төрийн байгуулалтын байнгын хороо ...
Өчигдөр /2019.01.10/ УИХ-ын нэгдсэн чуулган шөнө дөл хүртэл хуралдаж, УИХ-ын чуулганы дэгийн хуралдааны тухай хууль, 4 гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэ
2019-01-11
10:15
> Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Өчигдөр /2019.01.10/ УИХ-ын нэгдсэн чуулган шөнө дөл хүртэл хуралдаж, УИХ-ын чуулганы дэгийн хуралдааны тухай хууль, 4 гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. \
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар тус бүр 200 гаруй хүн цуглуулаад жагсаал цуглааныг үймээн, самуун болгох гэж байна гэж Л.Болд мэдэгдэл хийж байсан. Гэтэл Н.Номтойбаяр нь өглөө 05:00 цагт онгоцноос бууж байна. УИХ-ын даргыг 30 хуудас тайлан өгөхөөр авсангүй гэж байсан. 3 хуудас албан ёсны шаардлагыг нь л өгсөн байна. Та үнэнд гүйцэгдэнэ.
Жагсаал цуглаан хийж байхын оронд хуулиа өргөн барьж байх ёстой байсан.
Гишүүдийн ихэнхи нь энэ хуулийг дэмжиж ...
Өчигдөр /2018.01.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай ху
2019-01-11
09:55
> Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Өчигдөр /2018.01.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийг санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Улсын Их Хурлын 40 орчим гишүүн Улсын Их Хурлын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ...
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Өнгөрсөн шөнө УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Түтгэлзүүлэх
2019-01-11
09:00
> Прокурорын дүгнэлт
Өнгөрсөн шөнө УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Түтгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
МАНАН-тай тэмцэнэ. МАНАН гэж маш том мафи, хонгилоор хүн чирдэг гээд байгаа. Энэ үнхээр байгаа юмуу?
Халдашгүй байдлын дэд хорооны даргаас асуумаар байна. Шударга бусын хонгил байгаа бол Шударга бусын багана байх ёстой....Та үүнтэй яагаад тэмцэж тэгвэл чадахгүй байгаа юм.
Түүний асуултад Хууль зүйн сайд Ц.Нямдорж хариуллаа
...
Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэги
2019-01-11
08:53
> Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тулхай хуулийн төлсийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Ард түмнээсээ уучлалт гуймаар байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д итгэл өгч, 65 суудал өгсөн. Гэтэл бид төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагааг 2 сар шахам гацаалаа. Гацаахгүй байх боломж нь бидэнд байсан. Шөнийн 03:00 цаг болж байна. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдааныг дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ТББХ-гоор 09-ний өдөр 14:00 цагт хэлэлцэгдээд УИХ-аар орохоор дэмжигдсэн байсан.
Үүрээр хэл ...
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхлэв. Улсын Их Хурлын
2019-01-11
08:44
> Прокурорын дүгнэлт
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхлэв. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулсан.
Улсын Их Хурлын дээрх нэр бүхий гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж ялла ...
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэги
2019-01-11
08:37
> Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тулхай хуулийн төлсийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
З.Энхбод та өөрөө УИХ-ын дарга байсан хүнийл хувьд ийм хууль бариад гүйж байгаа нь онцгүй харагдаж байна. Та УИХ-ын даргаар 4 жил ажиллахдаа таны асуудлыг хууль бариад гүйсэн бол яаж хандах байсан бэ? Засгийн газрын тогворгүй байдлаас үүсч байгаа асуудал ямар байгаа билээ? Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болохоороо төрөл арилжсан юм шиг, парламентын дарга байгаагүй юм шиг хууль барьж байгаа нь сонин харагдаж байна.
Хууль хэрэгжсэнээр мо ...