2025.02.14
НҮБ-ын Хүүхдийн сангийн Этиоп дах Төлөөлөгч Aboubacar Kampo болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзлаа
Эх дэлхийн хуурай газрын 30% нэгэнт цөлжилтөд нэрвэгдэж хүн амын цэвэр усны асуудал, хүнсний асуудал хүндэрсээр байна.
Нийт 2,6 тэрбум хүн цөлжилтөөс улбаатайгаар хүнд нөхцөл байдалд амьдарч байна. Түүн дундаа хүүхдүүдийн асуудал бүр хүндэрсээр. Хүнсний дутагдалд орох, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байх нь энгийн зүйл мэт болсонд харамсаж байна.
НҮБ-ын хүүхдийн сангаас олон хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч дэлхийн олон сайн санаатан хүмүүст байнгын тусламжийн гараа сунгахыг уриалсаар байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан