ХОРИГЛОЛТ, ХҮНД СУРТЛЫН ҮҮД БОЛСОН 122 ЖУРМЫГ ЦУЦАЛНА
2025.02.07

ХОРИГЛОЛТ, ХҮНД СУРТЛЫН ҮҮД БОЛСОН 122 ЖУРМЫГ ЦУЦАЛНА

Анх 2022 онд 360-с илүү зөвшөөрөл байхгүй гэж хуульчилсан ч 2 жилийн дотор 16-аар нэмэгдсэн. Энэ байдлаар 10 жил явбал шинээр 160 зөвшөөрөл нэмэгдэнэ. Үүгээр ч зогсохгүй одоо байгаа 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 нь хуулиас давсан журмаар зохицуулагдаж байна. Сүүлдээ зөвшөөрлийн тогтолцоо хориглолтын иж бүрэн систем, төрийн хүнд суртал, авлигын механизм болж хувирах нь 

Ганц жишээ дурдахад цэцэрлэг байгуулахын тулд 93, эмийн сан ажиллуулахын тулд 138 шат дамжлага давна. Кофе шоп, ресторан ажиллуулахын тулд бүртгэл нэртэй зөвшөөрлийг давж байна.Энэ байдлаас болж бизнес эрхлэгчид төрийн хүнд сурталд боомилуулж байна. Тийм учраас зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагуудад 2-р сарын 11-ний дотор хууль давсан 122 журмыг цуцлах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Ирэх долоо хоногоос хэрхэхийг харна.Төр иргэддээ саад болох биш, дэмжих үүрэгтэй. Хүнд суртал, хууль зөрчсөн журамд цэг тавих цаг ирлээ.