АХМАДУУДЫГ ЭРҮҮЛ МЭНД, ХӨДӨЛМӨРИЙН ИДЭВХТЭЙ БАЙДЛААР НЬ ҮНЭЛНЭ
Хэнтий аймагт 10.500 ахмад настан байгаагаас 30-40 хувь нь идэвхтэй, хөдөлмөр эрхлэх боломжтой.Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад идэвхтэй насжилтыг дэмжих олон хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэхээр тусгасан.
Хэнтий аймгийн ахмадын өргөө нь зүүн бүсдээ “ЖИШИГ” идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төв юм. Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас идэвхтэй насжилтыг дэмжих төвийн загварыг бий болгохоор ажиллаж байна. Мөн ахмадуудыг эрүүл мэнд, хөдөлмөрийн идэвхтэй байдлаар нь гурван түвшинд үнэлж, үнэлэмжийг нь өсгөж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах байдлыг сайжруулна.
![](https://vip76.mn/media/news/original/2025/02/07/8bf1e4856a525bad4be2af69bab89b76.jpg)
![](https://vip76.mn/media/news/original/2025/02/07/5088f06a87b4d562840a51a2ba4b502a.jpg)
Хэнтий аймгийн нийт ахмадын 10 орчим хувь нь орон сууцанд амьдарч байгааг танилцууллаа. Ахмадуудын зүгээс орон нутагт түрээсний орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамруулах хэрэгтэй байгааг хүсэж байна.
Холбоотой мэдээ
2025.02.07
2025.02.06
2025.02.06