2025.01.30

Ж.Золжаргал: Үндэсний мэргэжилтнүүдийн санаачилж, гар бие оролцсон "УБ 2040" төлөвлөгөө өргөн хүрээг хамарсан, иж бүрэн, САЙН баримт бичиг болж

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал "Улаанбаатар2040" ерөнхий төлөвлөгөө өргөн хүрээг хамарсан, иж бүрэн, маш сайн баримт бичиг болсон. Энэ ажил дээр олон жил уйгагүй сууж эцэслэн боловсруулсан нийслэлийн удирдлагууд болон мэргэжилтнүүдэд баяр хүргэлээ.

Мөн тэрбээр, зарчмын хувьд углуургаараа өөр байр суурьтай, цааш үргэлжлүүлэн эсрэг зогсох зүйлс бий. Тухайлбал, гэр хороололд гаргаж буй хандлага, хөрөнгө оруулалтын хуваарилалт, гэнэт гарч ирсэн олон хотууд, иргэдийн хурлыг сулруулах "хотын зөвлөлүүд", 0.07 га эзэмшүүлэх гэх мэт. Гэхдээ бүх зүйлд санал нийлэх албатай биш, хүлээн зөвшөөрч, талархал илэрхийлэх нь зүй гэв

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

Үндэсний мэргэжилтнүүдийн санаачилж, гар бие оролцсон "УБ 2040" төлөвлөгөө нь өргөн хүрээг хамарсан, иж бүрэн, САЙН баримт бичиг болж

Улаанбаатар 2040 гэх энэ том бичиг баримт миний мэдэхийн 2016 оноос хойш явж байгаа. Тууштай ажилласаар байгаад шинэчлээд, сайжруулаад эцсийн бүлэгт нэгтгээд оруулж ирсэн байна. Том ажлын ард гарсан нийслэлийн удирдлагууд, ажлын хэсгийн мэргэжилтнүүдийн багт баяр хүргэе. Амжилт хүсье. Монголчууд үндэсний мэргэжилтнүүд өөрсдөө ахалж, санаачилж, гар бие оруулж, өөрийн толгойгоор Улаанбаатар хотоо төлөвлөж байгаа. Маш комплекс төлөвлөгөө байна гэдгийг хэлэх нь зүйтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан