Д.Амарбаясгалан: Алтай-Улиастай чиглэлийн 60 км авто замын бүтээн байгуулалт энэ жилээс эхэлнэ
2025.01.29

Д.Амарбаясгалан: Алтай-Улиастай чиглэлийн 60 км авто замын бүтээн байгуулалт энэ жилээс эхэлнэ

УИХ-ын намрын чуулган завсарлаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутагт ажиллаж байна. 

Тэрбээр өнөөдөр Говь-Алтай аймаг Тайшир сумын иргэдтэй уулзаж, Баруун бүс эрчим хүчний төв болох зорилгын хүрээнд Говь-Алтай аймгийн онцлогт тулгуурлан, сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв баригдах талаар мэдээлэв. .

Мөн тэрбээр “Алтай-Улиастай чиглэлийн 60 км авто замын бүтээн байгуулалт энэ жилээс эхэлнэ. Энэ оны төсөвт Улиастай-Арцсуурь боомтын авто замын бүтээн байгуулалтын ажлын төсөв суугдсан нь Говь-Алтай аймаг Арцсуурийн боомтоор дамжин ОХУ-тай худалдаа эрхэлж, өөрсдийн зах зээлээ бүрдүүлэх нэг боломж бий болно. Тайшир сумын Завхан голыг дагасан аялал жуулчлалын төв байгуулахад анхааран ажиллана. Ингэснээр аялал жуулчлалыг дагасан эдийн засгийн тэлэлт нэмэгдэж, хүн амын төвлөрөл нэмэгдэнэ” гэдгийг уулзалтын үеэр онцлов.