2025.01.15
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков ардчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад залуу болон эмэгтэй гишүүд олон байгаа нь цаашид хоёр орны залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх өргөн боломжтойг онцлов.
Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.