О.Саранчулуун: Олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн дунд уул уурхай салбар өндөр хувьтай байдаг
2024.12.25

О.Саранчулуун: Олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн дунд уул уурхай салбар өндөр хувьтай байдаг

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн явцын талаар болон бусад асуудлын тухай хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулууны хувьд үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цацрагийн хорны хойшид учрах хорт нөлөө, тухайн орон нутгийн иргэд, ажилчдын эрүүл мэндийг хэрхэн хамгаалах тухай асуулт асууж, энэ талаар дэлгэрэнгүй төсөлд заавал тусгахыг онцлов.

Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зарчмын хувьд, бүхэлд нь улс оронд чухал ач холбогдолтой учраас бүлгийн хурлаар дэмжиж шийдвэрлэсэн. 

УИХ-ын тогтоолд "Бүтээн байгуулалтын болон олборлолтын бүхий л үе шатанд Монголын аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх" гэсэн нь сайшаалтай ч ажиллах хүчний эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын эрх зүйн орчны талаарх бодлогоо илүү сайжруулах шаардлагатай хэвээр байна. Олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн дунд уул уурхай салбарын маш өндөр хувьтай байдаг юм" хэмээв.