2024.12.12

С.Цэнгүүн. Эрчим хүчний үндэсний хороотой холбоотой өөр том төсөв гарсан уу?

УИХ-ын чуулганы /2024.12.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

Би төсвийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүдийн нэг. 2025 оны төсөвт 9 тэрбумаар эрчим хүчтэй холбоотой олон нийт хэвлэл мэдээллийн зардал гэж тавигдсан байсныг төсвийн ажлын хэсгээс хасуулсан байгаа юм. Т.Доржханд сайдаас асууя. Эрчим хүчний үндэсний хорооны гишүүдэд яагаад энэ талаар мэдэгдэлгүй тавьсан бэ? Эрчим хүчний үндэсний хороонд надаас гадна 6 гишүүн байгаа. Тэр 6 гишүүн бүгд ямар ч мэдээлэлгүй байж байхад энэ төсөв тавигдсан байсан. Эрчим хүчний үндэсний хороотой холбоотой өөр том төсөв гарсан уу? Миний мэдэхээр ажлын алба байгуулагдаагүй гээд ямар нэгэн байдлаар төсвүүд гараагүй гэдэг мэдээлэл надад байгаа юм.

Тэгэхээр бид асуудлаа нээлттэй мэддэг, дээрээс нь юу болоод байгаа талаар энэ мэт мэдэхгүй байх боломжгүй учир УИХ-ын чуулганы танхимаас үүнийг баталгаажуулаад, хариуцлагатайгаар мэдэгдлүүдээ аваад үлдэх хэрэгтэй. Ер нь УИХ-ын гишүүн төсөв захиран зарцуулах эрхгүй. Хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах үндсэн чиг үүргээр ажиллаж байгаа. Үндэсний хороодтой холбоотойгоор ер нь цаашид ямар байдлууд үүсээд явж байгаа юм бэ? Үндэсний хороонд ажиллаж байгаа гишүүдэддараа нь ямар нэгэн асуудлууд үүсэх эсэхийг тодорхой болгож явах шаардлагатай гэж бодож байна.

Түүний асуултад, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Т.Доржханд хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан