Монголын гадаад төлбөр тооцооны хувьд том суваг нээгдэж fintech салбарт тэмдэглэлт өдөр боллоо
Apple Pay үйлчилгээ дотоодын банкуудтай холбогдож, иргэдэд утаснаасаа дотоодод ч, гадаадад ч илүү хялбар төлбөр тооцоо хийх боломж бүрдлээ. Энэхүү үйлчилгээг нээх өндөр шаардлагыг давах бодлогын орчныг бүрдүүлж, хөгжүүлэлтийг хийхэд оролцсон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол банк, Голомт банк, Худалдаа, хөгжлийн банк, MasterCard, АНУ дахь ЭСЯ, Монгол талаас хөгжүүлэлт, тохируулгыг хийсэн технологийн компаниудад бүгдэд нь талархал илэрхийлье.
УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хувиар энэ оны эхэн үед энэ ажлыг түргэвчлэхээр Apple-ийн Дэд ерөнхийлөгч Ник Гаммонтой уулзаж, манай улсын зах зээлд нэвтрэхийн ач холбогдлыг учирлаж, ажлын явцыг хурдлуулж байлаа. Тэрээр, хэдийгээр 7-р сарын 1-ний дотор нээгдэж амжаагүй ч энэ ондоо багтсанд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ.
Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлт 2.0” технологийн шилжилтийг бүхий л салбарт ашиглахад манлайлан ажиллах болно. Цахим төлбөр тооцоо бол олборлолтоос оюун санаа руу тэмүүлэх цахим эдийн засгийг цогцлоох суурь хүчин зүйлсийн нэг. Манай улсын эдийн засаг төрөлжиж тэлэхэд чухал ач холбогдолтой.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18