Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
2024.11.07

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэр болон хоёр орны хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар ярилцаж, цаашид Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг бэжүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд А.Готсурве Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эдийн засаг, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт онцгойлон анхаарч ажиллахаа онцолж байсан юм.

Манай улсын “оюун санааны хөрш” Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байна.