“ХИЙМЭЛ ОЮУН УХААН-СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ ТАЛУУД” СЕМИНАРТ ОРОЛЦЛОО
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Малайз улсын Куала Лумпур хотноо 2024 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдөр болсон “Хиймэл оюун ухаан-Сонгуульд оролцогч талууд” сэдэвт семинарт оролцлоо.
Уг арга хэмжээг Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/ нь Microsoft болон OpenAI компаниудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. “Хиймэл оюун ухаан-Сонгуульд оролцогч талууд” семинарт Азийн улс орнуудын сонгуулийн удирдлагын байгууллагаас гадна иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын 30 гаруй төлөөлөл оролцов.
Энэхүү семинараар хиймэл оюун ухааныг хэрхэн бүтээж, ажиллуулдаг талаарх үндсэн ойлголт болон “Хиймэл оюун ухаан ёс зүй ба хүний эрх”, “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн контент, үйлчилгээ”, “Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах боломж” зэрэг сэдвийг хэлэлцүүлсэн юм.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.11.13
2024.11.13