Ц.Идэрбат: ТӨРӨӨС ОЛГОЖ БАЙГАА МӨНГӨ ЗОРИЛТОТ БҮЛЭГТЭЭ ОЧИЖ БАЙГАА ЭСЭХЭД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ
Өнөөдөр УИХ-ын НББХ-ны хурлаар тэтгэврийн зээлийн тогтолцоо, төрөөс олгож байгаа мөнгө зорилтот бүлэгтээ очиж байгаа эсэх, ахмадын сан, хүүхэд хамгааллын зардал, хувийн нийгмийн даатгалын сангийн ажлын хэсгийн ажлын явцын талаар салбарын сайдаас тодруулж, хариулт авлаа. Тухайлбал,
1. Тэтгэврийн зээлийн тогтолцоо бол харгис тогтолцоо. Бүхэл бүтэн хоёр жил гар дээрээ нэг ч төгрөг авахгүй болтол зээл өгдөг байдал Монголд л байдаг. Намайг сумын Засаг дарга байхад хоёр жилээр зээл олгоод түлэх түлээгүй, даралтны эмээ авах мөнгөгүй ахмадууд маш их байдаг байсан. Өөртөө зориулах санхүүгийн эх үүсвэрийг нь нээж өгөөд бусдыг нь хаагаад явбал яасан юм бэ гэдэг бодол байдаг. Үхтэл үр харам гэгчээр үр хүүхдүүддээ тэр бүхнээ хэлж чадахгүй хэцүү он жилүүдийг туулдаг. Дэлхийд байхгүй ийм тогтолцоог бид байлгах албатай юм уу?
2. Ахмад настанд очих асаргааны мөнгө гар дээр нь очихгүй байх, хүүхдийнхээ мөнгийг авч идчихээд хүүхдээ хайхардаггүй эцэг, эхчүүд амьдрал дээр байдаг. СЭМҮТ-д очиход тэдгээр хүмүүсийн грүпийн мөнгийг авчихаад жилдээ нэг ч удаа эргэж очдоггүй ийм тохиолдлууд байна. Төрөөс олгож буй мөнгө зорилтот бүлэг, хүндээ очиж байгаа эсэхэд бид анхаарах ёстой юм болов уу? Үүн дээр салбарын яам нь яаж ажиллах ёстой юм бэ?
3. Ахмадын сан, Хүүхэд хамгааллын тухай хуулинд тусгасан цалингийн нэг хувьтай холбоотой зардлыг хүүхэд хамгаалалд зориулна гэсэн заалтыг тусгасан. Үүнийг цэгцлэх боломж бий юу?
4. Ирээдүйн ахмадууд хамааралтай Хувийн нийгмийн даатгалын сангийн ажил ямар шатандаа яваа вэ гэдгийг салбарын сайдаас тодрууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан