2024.11.19
А.Ганбаатар: Манай улс агаарын бохирдлоор дэлхийд 8 дугаарт жагсаж байна
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаан өчигдөр болсон.
Хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, эрүүл аюулгүй байдлыг хангах” асуудлын хүрээнд УИХ-ын А.Ганбаатар асуулт асууж, үг хэлэв.
Тэрбээр “Сүүлийн үеийн буюу 11 сарын 13-нд хийсэн олон улсын байгууллагуудын судалгаанаас харахад хамгийн хортой, бохирдолтой хотоор Дели тэргүүлж, манай улс наймдугаарт жагсаж байна. Дуусдаггүй яриа гэдэг шиг төгсдөггүй төсөл яваад байгаа нь утааны асуудал.
Яг энэ утаанаас үүдэлтэй онош тогтоогдоод эмнэлэгт өвдөж, эрүүл мэндээрээ хохирч, тэр байтугай нас барсан хүний тоо олширсон.
Тиймээс утаанд хордсон эрүүл мэндээрээ хохирсон нас барсан, тэжээгчээ алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгодог уу" хэмээн асуулт асуув.