НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР ДУУСНА
2024.09.02

НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР ДУУСНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.