“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫГ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙГООР ТӨЛӨВЛӨНӨ
Аливаа томоохон хотын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах зэрэгт авах арга хэмжээний нэгд шинэ суурьшлын бүс байгуулж, төвлөрлийг бууруулах ордог.. Тиймээс энэхүү шинэ хотыг байгуулах ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилсан юм.
XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв болж байсан “Хархорум” хотыг сэргээн байгуулах, хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хотын дүр төрхийг тодорхойлох зорилгоор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ оны 3-р сарын 18-нд зарлаад байсан юм. Тэгвэл сонгон шалгаруулалтад ирсэн бүтээлүүдийг хүлээн авч, хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн талаар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаанаас мэдээлэл өглөө.
Тэгвэл “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад анх 54 улсын 428 төсөл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 18 улсын 36 баг шалгарчээ. Тодруулбал, Монгол Улсаас 6, ОХУ, БНХАУ-аас тус бүр 5, Турк улсаас 4, Казакстанаас 3, түүнчлэн Япон, Итали, Польш, Хорват, Серб гэх мэт улсаас төслүүд ирсэн байна.
Уг ирсэн бүтээлүүдийг маргаашнаас буюу 7-р сарын 25-31 хүртэл олон нийтийн цахим сүлжээгээр нийтэд танилцуулж, 7 хоногийн турш олон улсын хот төлөвлөгч, архитекторууд бүтээлээ үзэсгэлэнгээр дамжуулан танилцуулах юм байна. Ийнхүү цахим болон биет байдлаар бүтээлээ танилцуулж байгаа зорилго нь олон нийтийг “Шинэ Хархорум” хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үйлсэд хувь нэмрээ оруулж саналаа өгөхөд оршиж байгаа аж.
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд шалгараад байгаа 36 багийн бүтээлийг ийнхүү танилцуулснаар олон нийт санал, зөвлөмжөө өгөхөөс гадна олон улсаас, тодруулбал АНУ, ХБНГУ, БНСУ-аас сонгогдсон 11 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шүүгч нар шүүж гуравдугаар шатанд 5 багийн бүтээлийг шалгаруулах юм. Харин гуравдугаар шатанд шалгарсан 5 багийн бүтээлийг нэгтгэснээр “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөө гарч, ТЭЗҮ боловсруулагдах юм.
Эдийн засаг, Худалдаа
2024
07.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Гадаад харилцаа
Зам, Тээвэр
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
2024
07.19
2024
07.08
Орон нутгийн хөгжил
2024
07.08
2024
06.24
Улстөр
Хот байгуулалт барилга орон
2024
07.18
2024
07.08