2024.06.15

С.БЯМБАЦОГТ: ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА БҮРЭН ДУУСГАЖ, БҮТЭН ШИЙДЛЭЭР БАРУУН БҮС НУТГАА ХӨГЖҮҮЛНЭ

Нэг том төсөл хөдлөөд, ажил болоход тухайн аймаг суманд ажиллаж, амьдарч байгаа иргэдэд өгөөжөө бодитоор өгдөг. Бодит жишээ бол БАРУУН БҮСИЙН БАХАРХАЛ “Ховд эко цемент”-ийн үйлдвэр. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 350 шинэ ажлын байр бий болсон. Үүнийг дагаад, орон нутгаас жил бүр 5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг.

Энэ мэт баруун бүсийн амин чухал 5 асуудлыг нэмүү өртөг шингээсэн 2 дахин шийдлээр ажил болгоно.
ГУРИЛ, ШАТАХУУН, ЦАХИЛГААН, ЦЕМЕНТ-ийн
Үнийн өсөлтийг үйлдвэржилтээр шийдэхийг эрмэлзэж байна.
Энэ жил Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга сум автозамтай болно. Үргэлжлүүлэн Дарви, Тонхил, Төгрөг, Баян-Уул, Хөхморьт, Халиун, Бигэр, Эрдэнэ, Чандмань зэрэг сумыг автозамтай холбохоор төлөвлөж байна.