Онцгой байдлын байгууллага байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн мэндийг хүргье
2024.05.17

Онцгой байдлын байгууллага байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн мэндийг хүргье

Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн мэндийг үе үеийн удирдлагууд, ахмад, дунд үеийн албан хаагчид, аврагч, гал сөнөөгчид, эдүгээ цагт энэ албанд эрэлхгээр зүтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүнд өргөн дэвшүүлье.

Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангаргаа эгнэгт дээдэлж, тулаад ирсэн гамшиг ослоос иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж, урьдчилан сэргийлэхийн төлөө ажилладаг та бүхний гэгээн мөртэй үйлс Монгол орондоо төдийгүй бүс нутаг, даян дэлхийн улс оронд цуурайтсан бахархалтай билээ. Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай.

Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Жанцангийн Батбаясгалан

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан