МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА “НҮҮДЭЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024.05.03

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА “НҮҮДЭЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Катарын үндэсний музейн захирал, Шайх Абдулазиз Аль Тани , Катарын Үндэсний музейн Протокол координатор, Талал Аль Радан Аль, Шаммари Катарын Үндэсний музейн Кураторын газрын дэд захирал Таниа Аль Мажид нарыг хүлээн авч уулзаж санал солилцлоо.
Өнгөрсөн онд Монгол Улс Катар Улстай дипломат харилцаа тогтоосны 25-н жилийн ой тохиож хоёр улс хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэхэд Монгол Улсын Парламент бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж, ард түмний соёлын солилцоо өргөжин буйн тод жишээ нь энэ үзэсгэлэн юм.

Монгол Улсын Их Хурал “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцэх үеэр хоёр улсын Үндэсний музей музейн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тус хамтын ажиллагааны хүрээнд "НҮҮДЭЛ" тусгай үзэсгэлэнг Монгол Улсад зохион байгуулж Катарын ард түмний түүх, соёлыг олон нийтэд толилуулж байгаад баяр хүргэж талархсанаа илэрхийллээ.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн олон янз байдлыг хадгалан хамгаалах, нүүдлийн соёлын мэдлэг ухаан, уламжлал шинэчлэлийг бид “НҮҮДЭЛ” үзэсгэлэнгээс тольдон харж, соёлын үнэ цэнийг нь мэдрэх таатай боломжийг олон нийтэд олгож байгаад баяртай байна.