ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХӨНГӨЛӨЛТИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДАД ОЛГОЛОО
2024.03.25

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХӨНГӨЛӨЛТИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДАД ОЛГОЛОО

Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө“-нд тусгагдсан “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”, Засгийн газрын 2023 оны "Ноолуур бэлтгэлд зориулан олгох зээлийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 64-р тогтоолын хүрээнд “2023 оны Ноолуур бэлтгэлд зориулан олгосон зээл” болон Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2021 онд олгосон “Малчдыг дэмжих зээл”, 2022 онд олгосон “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” тус бүрийн Засгийн хариуцан төлөх 2024 оны 01 дүгээр сарын хүүгийн хөнгөлөлтийг арилжааны банкуудад олголоо.

Монгол Улсын Засгийн газраас арилжааны банкуудын өөрсдийн эх үүсвэрээр дамжуулан олгосон зээлүүдийн 7-13 хувийн хөнгөлтийг хариуцан төлж байгаа юм.