ЗГ-ЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ III”, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОК-ЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР ГАРЛАА
2024.02.26

ЗГ-ЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ III”, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОК-ЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР ГАРЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ III”, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОК-ЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР ГАРЛАА. ҮҮНД:

1. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Төмөрбулаг, Шинэ Идэр, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Цагаан Уул, Бүрэнтогтох, Улаан уул сумдын зудын эрсдэлийн үнэлгээг дахин хийж, төмөр зудтай үнэлэгдсэн сумдад дэмжлэг үзүүлэх тусгай төлөвлөгөө гарган ажиллах,
2. Сумын аюулгүйн нөөц дууссан, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдад улсын нөөцөөс нэмэлтээр өгөх тэжээлийн дэмжлэгийг “Шуурхай бүлэг III”-ын санал дүгнэлтэд үндэслэн дараах байдлаар хуваарилах, Үүнд:
1. Төмөрбулаг - 20 тонн
2. Шинэ Идэр - 30
3. Галт - 30
4. Жаргалант - 50
5. Цэцэрлэг- 50
6. Цагаан Уул - 30
7. Бүрэнтогтох - 30
8 Улаан уул - 20
НИЙТ-250 тонн
3. Энэхүү шийдвэрийн 2 дахь хэсэгт заасан улсын нөөцөөс олгох 250 тонн тэжээл, 8 дахь хэсэгт заасан 50 тонн хүнсний бараа /гурил, будаа, элсэн чихэр/-г татан авах зардлыг аймгийн төсвөөс шийдвэрлэх
4. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдад аймгийн төсөвт зохицуулалт хийх замаар мөнгөн дэмжлэг үзүүлэх ажлыг “Шуурхай бүлэг III”-ын санал дүгнэлтэд үндэслэн зохион байгуулах, Үүнд: Аймгийн төсвийн зохицуулалтаар олгох нэмэлт санхүүжилтийн хэмжээ [сая.₮]
1. Төмөрбулаг- 60,0
2. Шинэ Идэр- 60,0
3. Галт - 100,0
4. Жаргалант- 100,0
5. Цэцэрлэг - 100,0
6. Цагаан Уул- 70,0
7. Бүрэнтогтох- 35,0
8. Улаан уул- 30,0
НИЙТ- 555,0 сая
5. Энэхүү шийдвэрийн 4 дэх хэсэгт заасан мөнгөн дэмжлэгийг дараах чиглэлээр ашиглахыг сумдын Засаг дарга нарт зөвлөх
5.1. Цасанд хаагдсан зам, давааг нээх техник хэрэгслийн түлш, шатахууны зардалд
5.2. Өвс, тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхүүдэд өвс, тэжээл худалдан авах, түгээх, түүнд шаардлагатай түлш шатахууны зардалд
5.3. Өвс, тэжээл татан авахад өмнө нь үүссэн шатахууны өр төлбөрийг барагдуулахад
5.4. Эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай өрхөд хүргэх шатахуун болон эм тарианы зардалд
6. Эрсдэл өндөртэй сумдын Засаг даргын нөөц, давсан орлогыг зудын эрсдэлийн хариу арга хэмжээнд зарцуулах эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх,
7. Сумын эрүүл мэндийн төв /Төмөрбулаг, Цэцэрлэг, Цагаан Уул, Улаан Уул, Ренчинлхүмбэ/ Засаг даргын Тамгын газар /Цэцэрлэг, Төмөрбулаг, Галт, Шинэ Идэр, Бүрэнтогтох, Цагаан Уул, Ренчинлхүмбэ, Их Уул/-т туулах чадвар өндөртэй авто машины төсвийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэх,
8. Хүнсний дэмжлэг шаардлагатай өрхөд гурил будааны дэмжлэгийг улсын нөөцөөс үзүүлж, “Шуурхай бүлэг III”-ын санал, дүгнэлтийг үндэслэн дараах байдлаар хуваарилах, Үүнд:
Сумдын нэр Хүнсний бүтээгдэхүүн /гурил будаа, сахар/ хуваарилах өрхийн тоо
1. Төмөрбулаг- 50
2. Шинэ Идэр- 100
3. Галт- 100
4. Жаргалан- 100
5. Цэцэрлэг-100
6. Цагаан Уул- 100
7. Бүрэнтогтох-50
8. Улаан уул-50
НИЙТ 650 өрх
9. Малчдын гар дээр бэлтгэж, хүнсний зориулалтаар нөөцөлсөн махыг мах бэлтгэн нийлүүлэгчтэй дундын зуулчлалгүйгээр холбон борлуулах ажлыг “Шуурхай бүлэг III”, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах,
10. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг татан авах ажиллагааг зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээр ирэх малд гоц халдварт өвчний идэвхтэй болон идэвхгүй тандалтыг зохион байгуулах зардлыг шийдвэрлэх,
11. Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг аймаг, сумдын хэмжээнд төлөвлөж, хүн хүч, техник хэрэгслийн тооцоог нарийвчлан гаргаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах,
12. Аймаг, сумдын шуурхай штабт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, илүү цагийн хөлсийг тооцож олгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
13. Амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчин өрхийн тоо мэдээг нарийвчлан гаргаж, малжуулах хөтөлбөрт хамруулах арга хэмжээг зохион байгуулах, олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас олгох тусламжийг давхардуулахгүй байх,
14. Шар усны үер, малын сэг зэм устгалд Байгаль орчин, аялал жулчлалын яамнаас үзүүлэх 200,0 сая төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зарцуулах, хяналт тавих, тайлагнах,
15. Шар усны үер, малчдын хаваржааны цасыг гаргах, малын сэг зэмийг устгах, цасанд хаагдсан зам давааг нээх ажлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олон нийтиг хамарсан ажлын төсвөөс санхүүжүүлж, “Олон нийтийг хамарсан ажил”-ыг зохион байгуулах журмын дагуу хэрэгжүүлэх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгаас дараах сумдад төсвийн дэмжлэг үзүүлэхийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд үүрэг болгох, Үүнд: Төсвийн хэмжээ (сая.₮)
1.Тариалан- 10,0
2. Жаргалант-10,0
3.Рашаант- 10,0
4.Ренчинлхүмбэ-20,0
НИЙТ-50,0
16. Зудын эрсдэлээс шалтгаалан зам, даваа хаагдаж хичээл сургуульдаа ирж чадаагүй хүүхдүүдийг ойролцоох отрын бүсийн сумдын сургуульд түр шилжүүлэн суралцуулах, сургууль бүр хоцрогдол арилгах төлөвлөгөө боловсруулан ажиллах, яаралтай зам, давааг нээн сургуульд нь сургах ажлыг зохион байгуулах
17. Малчдад туслах аян зохион байгуулах зэрэг шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэллээ