Монгол-Австрийн Дипломат Харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож байна
2023.12.20

Монгол-Австрийн Дипломат Харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож байна

Монгол-Австрийн Дипломат Харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд УИХ дахь Монгол-Австрийн Парламентын бүлэг, Монгол дахь Австрид Төгсөгчдийн Холбоо Монголын Улсын консерваторитай хамтран “Harmony of Nations” хүндэтгэлийн концертийг 2023 оны 12 сарын 17-нд Хүн Театрт зохион хамтран зохион байгууллаа.

Манай 2 орны хувьд тэртээх 1963 онд Дипломат Харилцаа тогтоож эдүгээ нэгэн жарныг ардаа үдэж байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, дэд бүтцийн гэх мэт бүхий л салбарт тодорхой төслүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлж өндөр хөгжилтэй Австри орноос нилээдгүй их зүйлсийг суралцаж буйд баяртай байна.

Мэргэжлийн өндөр ур чадвартай, орчин үеийн мэдлэгтэй 1000 гаруй Австри Улсад төгсөгчид Монгол улсын бүхий л салбарт амжилттай ажиллаж байна.

Энэ жил тэмдэглэн өнгөрүүлж буй 60 жилийн арга хэмжээний хүрээнд 3-р сард Вена хотод 2 орны засгийн газар хоорондын комиссын хуралдаан, 9-р сард УБ хотноо бизнес форумууд амжилттай зохион байгуулагдаж, БНАУ-ын парламентын Ewa Ernst-Dziedzic даргатай Aвстри-Монголын Найрамдлын Бүлгийн гишүүд УБ хотноо анх удаагаа албан ёсны айлчлал хийснийг дуулгахад таатай байна.

Бидний олон жилийн хамтын ажиллагаа цаашид жаран жарнаар өнө мөнхөд тасралтгүй үргэлжлэхийг хүсэн ерөөе.