13 аймаг төмөр замд холбогдоно
2023.11.08

13 аймаг төмөр замд холбогдоно

Энэ онд төмөр замаар түүхэндээ байгаагүй өндөр буюу 37 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭХ зорилт тавьсан.Тэгвэл ирэх жилүүдэд эдийн засгийн ТӨМӨР ЗАМЫН 3 КОРИДОРТОЙ болсноор ТӨМӨР ЗАМААР ЖИЛД 180 САЯ ТОНН АЧАА тээвэрлэж, одоо буй ХҮЧИН ЧАДЛАА 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ.

“ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ-2023” олон улсын форумын хүрээнд зохиогдсон “Railway Mongolia 2023” чуулга уулзалтын үеэр МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ сэдвээр тавьсан илтгэлдээ энэ асуудлыг хөндлөө.

Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд хөрш орнуудад үзүүлж буй төмөр замын ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ БАЙХГҮЙ БОЛГОХ бодлого баримталж байна.
Манай улс 2019 онд ердөө 1115 км төмөр замтай байсан бол 2023 ОНД 2020 КМ ТӨМӨР ЗАМТАЙ болоод байна.

Энэ онд гэхэд ШИВЭЭХҮРЭН СЭХЭГИЙН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ ашиглалтад орно. Ирэх оны хавар ГАНШУУНСУХАЙТ ГАНМОДНЫ, ЦААШЛААД БИЧИГТ ЗҮҮНХАТАВЧ, ХАНГИ-МАНДАЛЫН хил холболтын төмөр замууд баригдсанаар ЭКСПОРТЫН 5 ГАРЦТАЙ БОЛНО.

Мөн ЗҮҮН БОЛОН БАРУУН БОСОО ТӨМӨР ЗАМЫН КОРИДОРУУДЫН ажил эхэлнэ. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод нэмэлт оруулж төмөр замын 3 коридорыг холбосон хөндлөн чиглэлийн төмөр замаа барих, улмаар баруун босоо чиглэлийн төмөр замаас Хятадын төмөр замын Европ, Иран, Пакистан руу чиглэсэн төмөр замын сүлжээнд холбогдож Европ Төв Азийн орнууд руу урдуураа холбогдох, Энэтхэгийн далай руу гарах гарцтай болно.

Зүүн босоо төмөр замыг Хятадын ЖИНЖОУ, ТЯНЬЖИН, ЛЯНЮНГАН боомтуудтай холбосноор Номхон далайд гарах, экспорт импортын тээвэрлэлтийг хурдасгах боломж нээгдэнэ.

Энэ бүхний үр дүнд 2025-2030 он гэхэд төмөр замын сүлжээ өмнө байснаас 4 ДАХИН НЭМЭГДЭЖ ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ УРТ 4680 КМ болно.

21 аймгийн 13 нь төмөр замын сүлжээнд холбогдож, 230 гаруй орд газар эдийн засгийн эргэлтэд орж, ШИНЭЭР 20000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО.