Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад сургалт зохион байгууллаа
2023.11.07

Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах уулзалт, сургалт үргэлжилсээр байна. Энэ удаад цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалт, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хуулиар чиг үүрэг хүлээн оролцдог нийт 31 төрийн байгууллага байдаг бөгөөд Цагдаагийн байгууллага нь ээлжит болон ээлжит бус сонгууль зохион байгуулах үйл явцад сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаарх хэрэг, зөрчлийг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх, санал авах байрны болон саналын хуудасны аюулгүй байдал хангах, санал авах, тоолох, дүн дамжуулах үеийн аюулгүй байдлыг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Мөн 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад Сонгуулийн хууль тогтоомжид заасан Цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд гардаг хүндрэл, анхаарах асуудал, чиг үүрэгтэй холбоотойгоор хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалт, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл өгч хамртан ажиллалаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn