2023.10.19
СЕХ-ны орон тооны хязгаарыг тогтоов
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв.
Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.